Даваа гарагаас эхлэн Нийслэлийн ахлах ангийн сурагчид цахимаар хичээллэнэ
Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр 2025 онд гадаад худалдааны бараа эргэлт статистик дүнгээрээ 27 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс 15.7 тэрбумыг экспорт, 11.3 тэрбум ам.доллар нь импортын чиглэлд байж, худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын эерэг дүнтэй гарсан байна. Гэхдээ гадаад худалдааны тэнцлийг 2024 оныхтой харьцуулахад 1.8 хувийн бууралттай байна.
Гаалийн ерөнхий газраас макро түвшинд 12.3 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүн орж ирнэ гэж төсөөлсөн ч өнгөрсөн онд 300 орчим сая төгрөгөөр импорт дутуу байсан нь төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд сөрөг нөлөө үзүүлжээ.





