
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “Ерөнхий сайдаас шууд” шууд нэвтрүүлэгт уригдан оролцлоо. Тэрбээр 17:30 цагаас эхэлсэн шууд нэвтрүүлгийн турш буюу 3 цагийн турш ард иргэдээс ирсэн асуултад тасралтгүй хариулт өгсөн юм.
“Ерөнхий сайдаас шууд асууя” Шууд нэвтрүүлэгт 300 гаруй иргэд асуултаа илгээж, Emongolia цахимд 10.000 санал ирүүлжээ.
Мөн орон нутгийн 12 аймаг, гадаадын 5 улс орноос Монголчуудын төлөөлөл биечлэн Ерөнхий сайд Г.Занданшатараас асуулт асуулаа.
Ингээд уншигч та бүхэндээ “Ерөнхий сайдаас шууд асууя” шууд нэвтрүүлэгт иргэдээс ирсэн асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэрхэн хариулсныг багцлан хүргэе.
Монгол Улсын Засгийн газар 300 хоногт хэрхэн, ямар ажлыг зохион байгуулж, ямар бүтээмжээр ажиллах вэ?
-Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах уу? Авлига, албан тушаалын зрөчилтэй холбоотой ямар арга хэмжээг авч ажиллах вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулна. Авлигатай холбоотойгоор 98 тэрбум төгрөгийн хөрөнгийг хураасан. 580 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн.
-Төрийн албанд цомхотгол хийсэн хэрнээ эргээд 16 Дэд сайдыг томилсон. Энэ ямар ашиг тусаа өгөх вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгох шийдвэр гаргасан. Төрийн албаны 1000 гаруй албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ 16 Дэд сайд томилогдсоноор бүтээмж нэмэгдэж, хяналтыг бий болгосон.
-Тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг ямар шат дараалалтай хэрэгжүүлэх вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Тэтгэврийн дундаж хэмжээг 930.000 төгрөг болгосон. Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тэтгэврийг 70 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зорилтот бүлгийн орон сууцжуулах төсөл хүрч очиж чадах болов уу?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Улаанбаатар хотод 31-75мкв “Зорилтот бүлэгт” зориулсан 12 мянга 709 орон сууцыг гадаадын зээл тусламжаар барьж, хэрэгжүүлж байна. Гэхдээ энэ бол зах зээлийн зарчмаар явагдана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан журмыг бид тусгайлан авч хэрэгжүүлнэ.
-Аймаг орон нутагт бодитой ямар бүтээн байгуулалт, ажлуудыг зохион байгуулах вэ? Жишээ нь орон нутагт очиж ажиллахад хүндрэл үүсдэг асуудал нь “Ажлын байр”-ны хүрэлцээ байдаг?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Энэ оны 06 дугаар сараас Монгол Улсын 21 аймаг бүгд “Хот” болж хөгжих ажлыг эхлүүлнэ. Нийт иргэдэд хүртээмжийг нэмэгдүүлнэ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн, ажлын байрыг бий болгож, ажилладаг иргэдийг “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрөөр дэмжин ажиллаж байна. Амьдралд наалдацтай ажлыг хийе. Амьдралд наалдацгүй том том Мега төслүүдийг ярих биш, иргэдэд ээлтэй “Ажлын байр”-ыг олноор нь бий болгох шаардлагатай.
Аймгийн Засаг даргыг нарын ажлыг хэмжих үзүүлэлт бол “Ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлсэн” гэдгийг орон нутгийн өөрийнх нь хөгжлийн чадварыг үнэлэх шалгуурыг тогтоосон.
Иймээс өчигдөр Монгол Улсын Засгийн Газраас 21 аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээг өчигдөр (2026.01.16) байгууллаа. Иргэдийн төвлөрлийг нийслэл хотод сааруулж, орон нутагт таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд тэнд орон сууцжуулалт, ажлын байр, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ажиллана.
-Өмч хувьчлалын асуудал шүдний өвчин болж байна. Энэ асуудал дээр Засгийн газраас хэрхэн анхаарлаа хандуулж ажиллах вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн өмчийн хувьчлалыг ард түмний хяналтад байлгах шаардлагатай байна. Төрийн өмчөөр дамжуулан хулгай, луйвар даамжирсан асуудлууд их гарч байгаа. Саяхан л гэхэд Төрийн өмчийн ДЦС-иудад гарсан осол, эрсдэл хэрхэн ямар авлига, албан тушаалын ашиг сонирхлыг дагуулдагийг ил тод харуулсан.
Гадаад оронд ажиллаж, амьдардаг иргэд “Ерөнхий сайдаас шууд асууя” шууд нэвтрүүлэгт асуултаа илгээв.
Иргэд: Эх орондоо ажиллаж, амьдрахыг маш их хүсэж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Монголдоо иргэд сайхан орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд “Цэгцрэх хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлж буй. Үүний зорилго нь хүн бүхэнд хууль хүртэл эрх тэгш үйлчлэх ёстой.
-Иргэд газар өмчлөх эрхийнхээ хүрээнд 0.7га газраа авч чадаагүй олон хүн бий. Газраа өмчилж авч чадаагүй иргэдэд хэрхэн энэ асуудлыг шийдвэрлэж өгөх вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газраас 0.7 га газрыг аваагүй иргэдэд газар өмчлүүлэх эрхийг эрх тэгш, шударгаар шийдвэрлэх болно. Аймгийн төвүүдэд газар олгохтой холбоотой харилцааг хуулиар зохицуулж өгнө. Мөн Дархан, Эрдэнэт хотуудад, Сэлэнгэ аймагт газар тариалан эрхлэх газрыг олгохын тулд хуулиар хялбаршуулсан байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөж байна.
Тухайлбал Орхон, Эрдэнэт хот болон Сэлэнгэ аймагт очоод суурьшин жимс жимсгэнэ, газар тариалан эрхлэх, хүнсний чиглэлээр үйлдвэрлэл эрхлэх хүсэл сонирхолтой иргэдэд тухайн үйлдвэрлэлтэй холбоотой газрыг шийдвэрлэж өгөхөөр зорьж байгаа. Ингээд аливаа асуудлыг тал бүрийн олон талын ач холбогдолтой шийдвэрлэн ажилласнаар, Улаанбаатар хотын төвлөрөл саарч, утаа, агаарын бохирдол буурах, цаашлаад хүн амын хэт төвлөрөл нийслэлд үүсээд байх бус орон нутагтаа ажиллаж, амьдрах нийгмийн баталгаа, ажлын байр, орон сууцжуулах төслүүдийг бүтээн байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
-Жижиг дунд үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэлээ хэрхэн дэмжих вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Удахгүй болох Сар шинийн баярыг тохиолдуулан энэ сарын 23-наас эхлэн “Амар байна уу” эх оронч худалдан авалтад өргөнөөр оролцохыг ард түмэндээ уриалж байна.
Тендер, худалдан авалтын ажилд “Эх оронч худалдан авалт” хийж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг гол чиглэл болгон ажиллаж байгаа. Монгол Улсад 1 сая 350 мянган иргэн ажилладгаас 220.000 иргэн төрийн албан хаагч.
Нийт 1 сая гаруй иргэн НДШ төлдөг. Гадаадын орнуудаас 22 мянган иргэн Монгол Улсад албан ёсны гэрээгээр ажиллаж байна.
Албан бус мэдээллээр 250 орчим мянган гадны орнуудад ажиллаж, амьдардаг гэсэн тоо бий. ГХЯ-нд бүртгэлтэй тоон мэдээллээр 144 мянган иргэн гадаадад суралцаж, ажиллаж, амьдардаг.
Гадны орнуудаас эрдэмтэн, доктор, профессоруудаа эргүүлэн авчрах болно. Улс эх орондоо хэрэгтэй, авьяаслаг, ур чадвартай, мэдлэг боловсролтой иргэдээ буцааж авчрахдаа таатай орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор орон сууцжуулах, нийгмийн талаас нь дэмжих гэх мэтээр ГХЯ-наас бодлого хэрэгжүүлнэ.
-Энэ иргэдийн хувьцааны асуудал маш хүнд байна. Яаж иргэдэд ээлтэйгээр шийдвэрлэх вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар: 1072 хувьцааг Хөрөнгийн бирж дээр бүртгэж “Нээлттэй хувьцаа” болгох ажлыг эхлүүлсэн.
Мөн нас барсан иргэдийн хувьцааг өв залгамжлуулах, нээлттэй хэлбэрт шилжүүлнэ.
-Ус, цэвэр усны асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Уул уурхайн салбарт ашиглагдаж буй усыг өндөр өртөгтэй ашиглуулах ч юмуу, эргээд энэ нь ус, усны хангамж, цаашлаад экологийн асуудалд гол санхүүжилт болж өгөх ач тустай. Тиймээс ямар нэгэн ээлтэй байдлаар усын нөөц дээрээ анхаарч, өндөр өртөгтэй болгох, ямар бодлогоор ажиллах вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж тун удахгүй ашиглалтад орох гэж байна. Энэ нь АНУ-ын Мянганы хөгжлийн сорилтын сангийн хөрөнгөөр шийдвэрлэсэн төслийн нэг ажил.
Ард иргэддээ үүнийг зайлшгүй хэрэх шаардлагатай. Өнөөдөр усны өртөг бараг социализмын үеийнхээр 1 төгрөг байна. Гэтэл түгээлтийн өртөг нь 28 төгрөг байна. Харин Хөвсгөл аймагт 1 төгрөг 80 мөнгө.Ийм учраас Ус сувгийн удирдах газрууд бүгд алдагдалтай. Төсвийн татаасаар амьдарч байна.
Уул уурхайн салбарын усны үнийг бид нэмэгдүүлж байгаа. Гэтэл зарим газар ус бохирдуулсны төлбөрийг тогтоогоогүй байна. Ийм учраас үнэ ханшийг барьсан, энэ тухай систем тогтолцоондоо хүндрэл учруулж буйн тод илрэл бол “Усны асуудал”.
Орчин үед Дэлхий даяар “Ус” бол эрчим хүчний дараах хамгийн тулгамдсан асуудал болсон. Нэн ялангуяа Төв Азийн өндөрлөгт оршдог Монгол Улсын хувьд усны асуудал хамгийн эмзэг асуудал болж буй.
Ус үнэ өртөгтэй байж, үүнийг хайрладаг, хамгаалдаг, дахин ашигладаг. Эрүүл саруул нийгмийн тогтолцоог сайжруулах ёстой. Мянганы сорилтын сангийн дэмжлэгээр цэвэр ус боловсруулах үйлдвэр баригдаад, хаягдал усаа дахин боловсруулаад эргэлтэнд оруулдаг буюу Ус цэвэршүүлэх 2 үйлдвэр гуравдугаар сард ашиглалтад оруулна. Энэ хүрээнд усны үнэ өртөг дахин боловсруулахад зардал гарч байгаа учраас ахиад шинэчлэгдэх зайлшгүй шаардлага гарч байгаа. Ингэж ус цэвэршүүлэх үйлдвэрүүд өөрсдөө биеэ дааж авч явж, ажиллах бололцоотой болно.
-Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилтийг хэрхэн ямар арга замаар шийдвэрлэх вэ. Өрхийн эмч нарын статусыг яах вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Өрхийн эмч нарын статусыг доошлуулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Нийслэлийн Эрүүл Мэндийн газрыг корпорацын зохион байгуулалтанд оруулж, аж ахуйн тооцоон дээр ажиллуулах чиглэл баримтлаж байгаа юм байналээ. Энэ тохиолдолд хамгийн гол нь анхан шатны эмнэлэг, иргэддээ хамгийн ойрхон үйлчилж байгаагийн хувьд ханиад, томуу, нийгмийн гаралтай, өвчлөлд үзлэг, оношилгоо, эмчилгээнд дамжин өнгөрөх бааз биш анхан тусламжийн чадавхийг нь дээшлүүлэх шаардлагатай. Ийм учраас өрхиийн эмнэлгүүдийн үйлчилгээний үнэ тарифыг 8 дугаар сард 20 хувиар, энэ оны эцэст 20 хувиар нийтдээ 40 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг нийслэлээс гаргасан байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, батлахаар ажиллаж байгаа. Үүн дээр өрхийн эмнэлэгийн эрхзүйн статусыг улам бүр тодорхой болгоно. Өрхийн эмнэлэг нь төрийн болон хувийн өмчийн хоёр ангиллын дунд байдаг ийм “эрлийз байдал”-ыг шийдвэрлэх нэн шаардлагатай хэмээн үзэж байна. Энэ талаар ЭМЯ, өрхийн эмч нартай, өрхийн эмч нарын зөвлөгөөнийг хийж, анхан шатанд ажиллаж буй эмч нарынхаа жаргал, зовлонг сонсож, тэдний санал хүсэлтэнд тулгуурлан шийдвэрлэх чиглэлийг өгсөн.
-Багш нарын асуудал тэр дундаа тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажилладаг багш нарын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
–Ерөнхий сайд Г.Занданшатар: Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтыг 750 сая төгрөгөөр төлөвлөсөн байгаа. Одоо орчин үеийн техник технологи дэвшлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна. Тэгэхээр хиймэл оюун ухаан, роботын эрин үед зарим биеийн хүчний ажилд орлогдох болсон энэ үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч гэсэн тогтвортой сурч ажиллах чадвар ч юмуу, сул талыг давуу тал болгож хувиргасан тийм ажлын байрны олон улсын ажлын байрны шинэ стандартыг нэвтрүүлж эхэлж байгаа.
-Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлэх гол зангидсан бодлогыг сонирхоё?
Ерөнхий сайд Г.Занданшатар: “Хэмнэлттэй”, “Хяналттай”, “Хариуцлагатай” төрийн зарчим 8 реформыг таван жилд хэрэгжүүлэн, ядуурлыг бууруулна. Энэ зарчим бүх салбарт хүрч хэрэгжих болно.
Ярилцсанд баярлалаа.






