
Энэ сарын 2-ноос Индонез улсад 2022 онд батлагдсан шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлжээ. Шинээр хэрэгжиж эхэлсэн уг хуульд гэр бүлээс гадуур сайн дураараа бэлгийн харилцаанд орсон этгээдэд эрүүгийн ял оноодог болсон нь олон улсын анхаарлыг татаад байна.
Индонезийн Эрүүгийн шинэ хуульд өөрийн хууль ёсны нөхөр эсвэл гэргийгээс өөр хүнтэй бэлгийн харилцаанд орсон этгээдэд 1 жил хүртэлх хорих ял эсвэл 10 сая хүртэлх рупигийн торгууль ноогдуулна гэж заажээ.
Түүнчлэн гэр бүлээ албан ёсоор батлуулалгүйгээр хамт амьдарсан хүмүүст хагас жил хүртэлх хугацаагаар хорих ял эсвэл 10 сая хүртэлх рупигийн торгууль ноогдуулна гэж заажээ.
Хамгийн сонирхолтой нь уг хуулийн заалт нь Индонезийн нутаг дэвсгэр дээр байгаа бүх хүмүүст үйлчлэх ба үүнд гадаадын жуулчид ч багтах аж.
Нөгөө талаас гэр бүлээс гадуурх харилцаанд орсон иргэнд хэрэг нээхийн тулд зөвхөн тухайн иргэний хууль ёсны эхнэр эсвэл нөхөр цагдаад гомдол гаргах ёстой аж.
Эх сурвалж: PBS News






