
48-дахь удаагийн Дакар ралли 2026 уралдааны 12-р гараа өчигдөр болж өнгөрлөө.Энэ өдөр үйлдвэрийн баг болон бусад тамирчдын хувьд тактикийн уралдаан хийж байрлалаа хадгалах,илүү урагшаа дайралт хийх боломжит өдөр болж өнгөрлөө.
Уралдааны замын хувьд хадархаг хавцал,гуу жалга ихтэй хурд гарах боломжгүй тамирчидаас авхаалж самбаа шаардсан өдөр байсан юм.Тал нутгаас Дакарт төслийн Тамирчин МУГТ Э.Халиунболдын хувьд байрлалаа хадгалах тактик барьж уралдлаа.
Түүний хувьд 3-н цаг 59-н минут 53-н секундээр нийт тамирчидаас 22-р байрт Ралли 2 төрөлдөө 11-т бариалсан бол ОУХМ П.Мөрөнгийн хувьд 4-н цаг 12-минут 56-н секундээр нийт тамирчидаас 29-р байрт Ралли 2 төрөлдөө 18-аар бариаллаа.12-дахь өдрийн Мотоциклийн төрөлд 1-р байрт R.Brabec 2-т L.Benavides 3-т T.Shareina нар тэргүүллээ.Өнөөдөр Авто Мото Спортын олимпийн сүүлийн 13-р гараа явагдаж байгаа бөгөөд хаалтын гараанд зарим баг тамирчид цаг нөхөх тактик ч явагдана.
Нийт замын 70% нь шороон зам , 16% нь элсэрхэг, 7% нь хад асгатай, 7% нь хатуу хөрстэй 105км замыг нийт тамирчид туулна.Ингээд нийт тамирчиддаа 13-дахь гараанд амжилт хүсье . . .
Хамтдаа урагшаа























