
П.Наранбаяр сайдаар ахлуулсан Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр /2026.01.16/ Төрийн ордонд зохион байгуулагдлаа.
Төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургууль, оюутан, сурагчдын төлөөллийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага зэрэг олон талт оролцоог хангасан энэхүү орон тооны бус зөвлөл нь 2023 онд байгуулагдсан бөгөөд боловсролын бодлого, хэрэгжилт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгийн талаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж чиглэл гаргах, багш, судлаач, эрдэмтэн, төрийн бус байгууллага, ажил олгогчийг албан ёсоор төлөөлөх байгууллага, мэргэжлийн холбоо зэрэг олон талын оролцоог хангасан, тэдгээрийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх чиг үүрэгтэй юм.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хөтөлбөр нь олон улсын жишигт нийцсэн, нэгдсэн үзэл баримтлалтай, нэгдмэл бүтэцтэй, түвшин хоорондын залгамж холбоог хангасан, технологиор дэмжиж хэрэгжүүлэх боломжтой, хүүхдэд ээлтэй, уян хатан хөтөлбөрт шилжиж байна.
Энэ удаагийн хуралдаанаар 2026-2027 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжиж эхлэх “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр хуралдааныг нээж үг хэлэхдээ “Бага боловсролын 1-5 дугаар анги бол суралцагчийн танин мэдэхүйн хөгжлийн хамгийн чухал үе байдаг. Энэ насан дээрээ хүүхэд бодит жишээ, юмсыг гараар мэдэрч, танил орчин дахь бодит зүйлс, асуудлаар дамжуулж суралцдаг онцлогтой. Тиймээс Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсрууллаа” гэдгийг тодотгосон юм. Тэрээр цааш нь хэлэхдээ:
Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа:
- Эх хэл, бичиг, тоо тооллын суурь чадамж төлөвшүүлэх тэргүүлэх ач холбогдол өгч,
- Бага ангиас англи хэл, компьютер, эрүүл мэндийн судлагдахууныг судлах,
- Сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсролын залгамж холбоо, бага ангиас дунд ангид шилжих шилжилтийг харгалзсан,
- Монголын өв соёл, уламжлал, эх хэл, бичиг, түүхийг сургалтын үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварт тусгасан,
- Сэтгэлийн боловсролд анхаарсан,
- Технологид суурилсан суралцахуйн шилжилтийг тусгаснаараа онцлог юм гэв.
Шинэчилсэн хөтөлбөр нь эх хэл, бичиг, тоо тооллын суурь чадамжийг эзэмшүүлж, бага ангиас нь монголын өв соёл, уламжлал, түүхийг сургалтын үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварт тусган, англи хэл, компьютер, эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж, технологид суурилсан суралцахуйн шилжилт хийхээр тусгаснаараа онцлогтой.
Хуралдаанаар “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийн төслийг үндэсний зөвлөлийн гишүүдийн өгсөн санал, зөвлөмжийг тусган сайжруулж, батлахыг дэмжлээ.
Цаашид ерөнхий боловсролын түвшинд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эрчимжүүлж, багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтыг чанаржуулах, хиймэл оюуныг суралцахуйг дэмжихэд бүтээлчээр ашиглах, боловсролын тэгш хүртээмж, тэгш боломжийг нэмэгдүүлж сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангах бодлого баримталн






