
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын 2024 оны 12-р сард цэргийн дэглэм тогтоох гэсэн оролдлоготой холбоотой хэргүүдийн шүүх хурлууд үргэлжилсээр байна.
Энэ баасан гарагт экс ерөнхийлөгч Юн Сүк Ёлын хууль сахиулагчдад албан үүргээ гүйцэтгэхэд саад болсон хэрэгт буруутай эсэхийг тогтоох шүүх хурал болж байна.
Тэрээр өнгөрсөн оны нэгдүгээр сард цагдаа нар түүнийг баривчлахаар ерөнхийлөгчийн өргөөнд очиход өргөөндөө бүгж, ерөнхийлөгчийн аюулгүй байдлын ажилтнуудад цагдаа нарыг дотогш оруулахгүй байх үүрэг өгснөөр цагдаа нар Юн Сүк Ёлыг баривчилж чадалгүй буцсан билээ.
Үүнээс хоёр долоо хоногийн дараа 3000 гаруй цагдаагийн албан хаагчид ерөнхийлөгчийн ордныг бүсэлж, дотогш нэвтэрснээр хууль сахиулагчид Юн Сүк Ёлыг баривчилсан юм.
Сөүл хотын Цагдан хорих төвд хоригдож буй экс ерөнхийлөгчийг албан бичиг хуурамчаар үйлдсэн, бослого удирдсан зэрэг гэмт хэргүүдэд буруутгаж байгаа ба прокурорууд түүнд бослого удирдсан хэргээр цаазын ял оноохыг хүсээд байгаа юм.
Өнгөрсөн 4-р сард БНСУ-ын үндсэн хуулийн шүүх Юн Сүк Ёлыг Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулсан билээ.
Эх сурвалж: reuters.com






