Увс аймагт туулах чадвар сайтай автомашин, ковшийг хүлээлгэн өглөө

Монгол түмний уламжлалт баяр болох “Цагаан сар” хоёрдугаар сарын 18-нд буюу лхагва гарагт таарч байна. Шинийн нэгэнд лхагва гараг таарч байгаа учир бүх нийтээрээ хоёрдугаар сарын 18-наас 23-ныг хүртэл тав хоног амрах юм байна. Харин битүүний өдөр ажиллах уу, амрах уу гэдэг дээр E-Mongolia системээр дамжуулан иргэдээс санал авч байна.
Иргэн та :
- Битүүний өдөр амарч, хоёрдугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн ажиллах
- Битүүний өдрийг шилжүүлэн амрахгүй гэсэн хоёр сонголтын аль нэгийг дэмжин саналаа өгөөрэй.
Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгад хэрхэн саналаа илгээх вэ?
- E-Mongolia системд нэвтрэн орно.
- Profile хэсэгт байрлах Санал асуулга цэс рүү орно
- Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг сонгоно.
- Дээрх 2 сонголтоос аль нэгийг нь сонгож илгээх товч дарна
- Таны санал амжилттай илгээгдэнэ.
Санал асуулга 2026.01.20-ны өдөр 23:59 цагт хаагдана.







