Увс аймагт туулах чадвар сайтай автомашин, ковшийг хүлээлгэн өглөө

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Тиймээс малчид, иргэд, тээвэрчид та бүхэн:
- Цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах
- Хол, ойрын замд гарахдаа тухайн газар орны онцлогийг судалж, шаардлагагүй бол замд гарахаа түр азнах
- Хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангах,
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах
- Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
- Бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх
- Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автотээвэр хийхгүй байх
- Гадаа удаан зогсохгүй, олон цагаар ажиллахгүй байх
- Баталгаат зам гарцаар зорчих зэргээр аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.






