
“Улаанбаатар Кап” багийн спортын томоохон төрлүүд болох сагсан бөмбөг, волейболын төрлөөр нийслэлийн 9 дүүргийн дунд зохиогдож буй Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын ширүүхэн өрсөлдөөнийг харах хамгийн том тэмцээн.
Тус тэмцээн 2025 оны 11 дүгээр сард эхэлсэн. Энэ оны 05 дугаар сар хүртэл үргэлжилнэ. “Улаанбаатар Кап” тэмцээнийг Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, “Мспортс” компани хамтран зохион байгуулж буй. Ингээд манай сайтын спортын сурвалжлах баг тус тэмцээнийг зорин очиж, тус тэмцээний шигшээ 32-т шалгарах багуудын тоглолтын үеэр дараах фото сурвалжилгыг бэлтгэлээ.
Сагсан бөмбөгийн тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн 500 баг, волейболын тэмцээнд 400 гаруй багийнхан өрсөлдөж байна.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд тус тэмцээнийг зөвхөн нийслэл бус 21 аймагт зохион байгуулж, ирээдүйн залгамж халаа болсон шилдэг тамирчдыг бэлтгэн төрүүлэх зорилго тээж байгаа ажээ.











Спортын сэтгүүлч А.Алтанчимэг
Гэрэл зургийг Н.Мөнх-Эрдэнэ
48 дугаар сургуулийн тамирчин н.Түвшин-Эрдэнэ болон Шүүгч Б.Хангарьд нарын Видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






