М.Бадамсүрэн: ХХААХҮ-ийн яамыг Улаанбаатар хот руу нүүлгэх асуудлыг судалж байна

Францын нийслэл Парис хотноо байрлах алдарт Луврын музей гадаадын жуулчдад борлуулах тасалбарын үнээ 45 хувиар нэмэгдүүлж, 22 еврогоос 32 евро болгожээ. Европын холбооны улс орнуудын иргэд болон Норвеги, Исланд, Лихтенштейн улсын иргэдэд уг нэмэгдэл хамаарахгүй аж.
Тасалбарынхаа үнийг нэмснээр Луврын музей жилдээ 20 сая еврогийн орлого олно гэж тооцоолж байгаа ба музейд орж ирэх нэмэлт орлогыг музейн байр байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулах аж.
Өнгөрсөн оны 10-р сард Луврын музейд дээрэмчид нэвтэрч, олон сая ам.долларын үнэ бүхий түүхэн үнэт эдлэлүүдийг хулгайлсан нь тус музейн хамгаалалт, аюулгүй байдал хангалтгүй байгааг харуулсан билээ.
Эх сурвалж: NHK World






