
Батболдын Батбаатарт амьдрал бэлэглэх хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
Б.Батбаатар нь 1988 онд Төв аймгийн Зуунмод суманд төрж хүнд өвчинтэй нүүр тулах хүртлээ Төрийн банканд ажиллаж, амьдарч байжээ.
Гэвч 2024 оны 12 сараас эхлэн бие нь өвдөж, 2025 оны 4-р сараас эхлэн “Цусны цочмог хорт хавдар” хэмээх хүнд өвчнөөр оношлогдож, Монгол Улсад хоёр удаа хими эмчилгээнд орж Монгол Улсад бүрэн эмчлэх боломжгүй тул БНХАУ-ын Хэбэй мужийн Лю Дао Фу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж өнөөдрийг хүртэлх хугацаанд гурван удаагийн хими эмчилгээ, Car T эмчилгээнд тус тус ороод байна.
Мөн энэ хугацаанд “Парапроктит” буюу идээт үрэвслийн хагалгаанд Монгол Улсад гурван удаа, БНХАУ-д хоёр удаа оржээ.
Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгтээ үүдэл эс суулгах эмчилгээ хийлгэж вакум орчинд дархлаа дэмжих, эс өсгөх хоногийн 15 сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байна. Энэ бүх эмчилгээний зардалд ойролцоогоор 200-300 сая төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд элэг нэгт Монголчуудаасаа хандивын гараа сунгахыг хүслээ.
Хандивын данс-Банк: Төрийн банк 380034109700010380Данс эзэмшигч: Б.Батбаатар-Банк: Хаан банк 260005005721165559Данс эзэмшигч: О.Энхтуяа /эхнэр/






