
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад улсын нөөцөөс туулах чадвар сайтай 20 ширхэг авто машин, цас ихээр орж зам даваа хаагддаг эрсдэл бүхий зарим аймаг, сумдад Автогрейдер 2 ширхэг, ковш 5 ширхгийг тус тус гардуулж өглөө.
Засгийн газар, Улсын Онцгой комиссоос малчид, иргэдэд эрүүл мэнд болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүсэж болох эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд 2025 оны 12 дугаар сард аймаг сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс шаардлагатай техникийн тусламж үзүүлэхээр болсон. Түүнчлэн аймаг сумдад 796 тонн өвс, 8154 тонн тэжээлийг олгохоор Засгийн газар шийдвэрлэснийг олгож байгаа юм.





















