
2026 оны 7-р сарын 19 нд Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Говь ХК-ын гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар нь олон нийтийн газарт танхайрч, Д.Саяннямбуугийн биед халдаж гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон билээ.
Тэгвэл өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингилтэй, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тэдний гэм бурууг хэлэлцэх шүүх хурал болох байсан боловч шүүгдэгч Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэний хүсэлтийн дагуу гэм буруугийн шүүх хурлыг нэгдүгээр сарын 29-ний 14:00 хүртэл хойшлуулсан байна.
Прокуророос Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Д.Саяннямбуу, Э.Тэмүүлэн нарыг эрүүгийн хуулийн 11.4,1, 11.6.1, 20.16.1 гэх заалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлээд байсан юм.






