
Эр зоригийн олимп буюу олон аав, ээжийн хөвгүүдийн жинхэнэ хүч бяр, сэтгэлийн тэнхээгээ шалгаж сорин өрсөлддөг “Дакар Ралли” уралдаан өндөрлөх мөч ойртсоор байна.
Элсэн цөлд чанга, хатуу, бэрх замд бэлтгэл сургуулилтаа сорин, ур ухаан, техникийн хүчин чадлаар өрсөлдөнө гэдэг нь хэн дуртай хүний гаргаад, оролцож чадах зориг биш билээ.
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Саудын Араб улсад хөшгөө нээсэн авто болон мотоспортын олимпын мэдээллийг “Өрөг.mn” сайтын зүгээс өдөр бүр тогтмол хүргэж буй.
Ингээд хоёрдугаар хагасын марафон гарааны эхний өдрийн уралдааны мэдээллийг хүргэж байна.
Өчигдөр(2026.01.13) ес дэх гараа өндөрлөв. Тус уралдааны хоёрдугаар хагасын марафон гарааны эхний өдөр “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4 цаг 6 минут 43 секундээр нийт тамирчдаас 16, Ралли-2 төрөлдөө долдугаар байраар хаав. Уг нь манай тамирчин 14 дүгээр байраар бариалсан ч нэг минутын торгууль нэмэгдсэнээр 16 болж өөрчлөгджээ. “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, МУГТ Э.Халиунболд 27-р байрнаас уралдаанаа эхлүүлсэн ч эхний 196 км зайд шилдэг арвын дотор давхиж, үзэгч дэмжигч олноо баярлуулав.
Э.Халиунболд 4 цаг 6 минут 43 секундээр нийт тамирчдаас 14 дүгээр байрт, “Ралли 2” төрөлдөө 7 дугаар байраар барианд орсон. Гэвч нэг минутын торгууль нэмэгдэж, 16 дугаар байрт бичигдлээ.

Тэгвэл Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн 4 цаг 30 минут 26 секундээр нийлбэр дүнгээр 33, Ралли-2 ангилалдаа 22 дугаарт бичигдэж байна.
Энэ гараанд мотоциклийн тамирчдаас Испанийн тамирчин Тоша Шарейна тэргүүлэв. Тэрбээр уралдаан эхэлснээс хойш гурав дахь удаагаа тэргүүн байр эзэлж байгаа нь энэ. Австралийн Даниел Сандерс дахин дэд байрт шалгарсан бол Саудын Арабын тамирчин Майкл Дочерти гуравдугаар байраар хурдаллаа.
Өнөөдөр тамирчид хээрийн түр хоног баазаас Биша хотын зүг хүлгийн жолоо зална. Нийт замын урт нь 418 км бол уралдааны цаг тооцох нь 371 км байх нь ээ. Замын онцлогоос дурдвал шороо 34, элс 28, элсэн манхан 34, хад чулуутай хэсэг 4.0 хувийг эзэлж байгаа юм. Нийт 14 гараатай уралдаан дуусахад дөрвөн гараа үлдэж байна.






Видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






