Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- “Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Цэргийн дүйцүүлэх алба/
- “Төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө/
- “Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нягтлан бодох бүртгэлийн болон худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч/
- Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- “Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2024 оны 180 дугаар тогтоол “Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилын жагсаалт”/
Танилцуулах асуудал:
- Бор тээгийн ордын хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтын талаар
- Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Монополын эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар
- Монгол Улсын Ерөнхий сайд Дорноговь аймагт ажилласан талаар
- Төрийн цахим үйлчилгээний стандарт, журмыг боловсронгуй болгох талаар
- Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг шинэчлэх талаар
- Улаанбаатар хот орчмын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх төслийн тооцоо судалгааны талаар -Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар






