
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны 12 дугаар хуралдаан 2026.01.12-ны өдөр Төрийн ордны “Их Засаг” танхимд боллоо. БОУАӨ-ийн сайд, Үндэсний хорооны дарга Б.Батбаатар хуралдааныг нээж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 231 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд COP17-ын Цэнхэр бүсэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, түр барилга байгууламжтай холбогдох бараа худалдан авах талаар хэлэлцэв.
Олон улсын арга хэмжээ зохион байгуулсан туршлагатай байгууллагатай түрээсийн үйлчилгээний гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.
COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны 2026 оны ажлын ерөнхий төлөвлөгөөг батлуулах ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид 2026.01.15-нд танилцуулах ажлын явцтай танилцлаа.
Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх саналыг боловсруулах, салбарын дэд сайд нарыг томилон ажиллуулах тухай, үүнтэй уялдуулан Дэд хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар үүрэг, чиглэл өглөө.






