
2026 он гараад 14 дэх өдөртэйгээ золголоо. Монгол Улсын спортын холбоод Улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж эхэллээ.
“Лос Анжелес-2028” зуны олимпын XXXIV наадмын цикл хэдийнээ эхэлчихсэн. 2 жилийн дараа зуны олимпын наадамд оролцох эрхээ авах, эрхийн оноо цуглуулах тэмцээнүүдэд Монгол Улсын тамирчдаас хэн нь оролцох эсэхээ шийдэх чухал том дотоодын өрсөлдөөн бол Улсын аварга шалгаруулах тэмцээн юм.
Тэгвэл Монгол Улсын 2026 оны УАШТ-ий салхийг чөлөөт бөхийн төрлөөр хагалсан. Чөлөөт бөхийн УАШТ энэ сарын 08-наас 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо спортын төв ордонд болж, шилдгүүдээ тодрууллаа.
Мөн усанд сэлэлтийн УАШТ болж өндөрлөв.
Тодотговол Боксын спортын насанд хүрэгчдийн УАШТ-ныг Монголын Боксын холбооноос зохион байгуулахгүй. Учир нь тус холбооноос өөрийн эх орондоо насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-нийг хүлээн авч зохион байгуулах эрхийг авсан тул энэхүү тэмцээнд бүх төлөвлөлтөө хийж ажиллах ажээ.
2026 оны дотоодод зохион байгуулах насанд хүрэгчдийн УАШТ-ний төрлүүдийн мэдээллийг хүргэе. Ингэхдээ жүдо бөхөөс бусад спортын төрлүүдийн УАШТ-ийг Монгол Улсын Спортын Корпорацын хамт олон “Холбоодын нэгдсэн УАШТ” хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
- Жүдо бөхийн УАШТ 01 дүгээр сарын 23-25-ны өдөр Хэнтий аймаг Чингис хот
- Бүжгийн спортын УАШТ 01 дүгээр сарын 23-ны өдөр
- Байт харваа 01 дүгээр сарын 24-25-ны өдөр
- Виртуаль дугуй 01 дүгээр сарын 24-25-ны өдөр
- Жюү жицү 01 дүгээр сарын 23
- Мөсөнд авиралт 01 дүгээр сарын 18
- Кэндо 01 дүгээр сарын 22
- Рөүинг 01 дүгээр сарын 21
- Спорт авиралт 01 дүгээр сарын 19
- Таеквондо 01 дүгээр сарын 19-20-ны өдөр
- Тэргэнцэртэй сэлэм 01 дүгээр сарын 21
- Хүндийн өргөлт 01 дүгээр сарын 21-22-ны өдөр тус тус зохион байгуулахаар тов гарчээ.
Сонгомол, чөлөөт бөхийн 2026 оны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Булган аймгийн Тэшиг сумын уугуул, “Москва-1980” олимпын мөнгөн медальт, МУГТ Жамцын Даваажав агсны нэрэмжит болгон зохион байгуулсан билээ. Улсын аваргуудыг тодруулж, тамирчдын чансаа олгох тэмцээн Спортын төв ордноо нэгдүгээр сарын 08-11-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн.
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ний багийн дүн мэдээллийг тоймлон хүргэе.

“Алдар” спорт хорооны баг тамирчид багийн дүнгээр буюу 319 оноогоор тэргүүлэв






