
Онцгой өдөр: 48 дахь удаагийн Дакар Ралли ид дундаа явж байна
Энэ удаагийн Дакар Раллигийн хамгийн урт өдөр болох 483 км замтай ЭТАП-8 амжилттай өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус зам цаг агаарын таагүй нөхцөлд буюу шуургатай байж тамирчдын жинхэнэ шандасыг шалгалаа. Үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн турш шуурсан ч тамирчид энэ бол “Дакар Ралли” юм. “Тал Нутгаас Дакарт” төслийн тамирчин МУГТамирчин Э.Халиунболд 5 цаг 16 минут 19 секундэд цаг тооцох замаа туулж нийт тамирчдаас 26-р байрт, Ралли 2 ангилалдаа 16-рт бичигдсэн.
ОУХМ П.Мөрөн 5 цаг 25 минут 37 секундээр нийт тамирчдаас 30, Ралли 2 төрөлдөө 20-р байранд эрэмблэгдлээ. Мотоциклийн төрөлд энэ өдөр 1-р байрт L.Benavides 2-т D.Sanders 3-т R.Brabec нар орлоо.
Маргааш Dakar Rally уралдааны 2-р марафон гараа эхэлж хоёр өдөр мөн л механик сервисийн баггүй өөрсдөө тактикаа гаргаж уралдана. Уралдаан Wadi Ad-Dawasir хотоос хөдлөж хээр хоноглох түр бааз хүртэл нийт 541 км зам туулах бөгөөд уралдааны цаг тооцох 418 км зам туулна. Харин 9-р гарааны замын нөхцөл байдал нь шороон зам 73% элс 12% элсэн манхан 8% хадархаг 7% замыг туулж бариална. Ингээд хатуу өдрүүд Монгол тамирчдыг хүлээж байна.



































