Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

Чингэлтэй дүүргийн дулаалгад хамрагдсан айл өрхүүд хийн түлшний зуухаа ашиглаж эхэллээ. Өдөр шөнийн горимтой, өрхийн дулааны хэрэгцээг мэдэрч автоматаар асаж унтардаг ухаалаг энэхүү хийн зуухыг Чингэлтэй дүүргийн 3100 гаруй айл өрхөд суурилуулж байна.
Мөн “Тавантолгой түлш” ХХК-тай хамтран иргэдийг хийн түлшний зуухыг аюулгүй, зөв ашиглах мэдлэгээр хангах зорилгоор аюулгүй ажиллагааны зөвлөгөө, хэрэглээний сургалтыг тогтмол зохион байгуулж байна хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.








