
2022 онд ОХУ Украин руу довтолсноос хойш Оросын зэвсэгт хүчний багадаа 19 генерал амь үрэгдсэн талаар The Insider мэдээлж байна.
Энэхүү тоог The Insider ОХУ-ын болон Украины нээлттэй дата болон эх сурвалжуудын мэдээллийн үндсэн дээр гаргасан ба ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас заримынх нь үхлийг албан ёсоор батлаагүй юм.
The Insider сайтын мэдээлж байгаагаар 2022 онд ОХУ-ын 6 генерал, 2023 ба 2024 онд тус бүр 5 генерал, 2025 онд 3 генерал амь үрэгдсэн ба тэдгээрийн зарим нь фронтод, тулааны талбарт мөн Украины цохилтын улмаас, зарим нь хорлон сүйтгэх ажиллагаа, дэлбэрэлт зэргийн улмаас амиа алджээ.
Амиа алдсан генералуудын зарим нь амь үрэгдэх үедээ албан тушаалаасаа буусан эсвэл зэвсэгт хүчний сайн дурынхны анги хэсэгт алба хааж байсан байна.
Хамгийн сүүлд өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Шуурхай албаны дарга, дэслэгч генерал Фанил Сарваров сууж явсан автомашин нь дэлбэрсний улмаас амиа алдсан ба Оросын хууль сахиулагчид уг хэрэгт Украины тусгай албаныхан холбоотой байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм.
Эх сурвалж: The insider






