
ЭХНИЙ ХАГАС: Өчигдөр 48-дахь удаагийн Дакар Ралли 2026 уралдааны эхний хагас гэж хэлж болох 6-дахь өдрийн гараанд Монгол Улсын тамирчид амжилттай бариаллаа.
Энэ өдөр 60% элсэн манхан зам туулна гэж зохион байгуулагчид өмнө нь мэдэгдэж байсан боловч,энэ бол Дакар гэж мэдэгдэл хийх мэт 95% элсэн манхан замаар уралдуулж,тамирчдыг жинхэн утгаар нь сориод авсан шалгуур тависан өдөр байлаа.
Энэ өдөр тус уралдааны хамгийн хол зай буюу нийт 920км зам туулсанаас Тал нутгаас Дакарт төслийн тамирчин МУГТ Э.Халиунболд уралдааны цаг тооцох 331км замыг 4-н цаг 18 минут 02 секундээр нийт тамирчдаас 26,(ралли 2 төрөлдөө 15-р байраар давхилаа.) ОУХМ П.Мөрөнгийн хувьд 4-н цаг 31 минут 43 секундээр нийт тамирчдаас 32, (ралли2 төрөлдөө 21-р байраар урагшиллаа.) Ийнхүү Уралдаан тэн хагасдаа хүрч өнөөдөр тамирчид амралтын нэг өдөр,сэргэлт аван маргааш эргэн 7-р гараандаа уралдна. Монгол тамирчидын эрч хүч,тэсвэр тэвчээрийг хүндэтгэе.Хамтдаа урагшаа…















