
Б.Намшир 21 настай Хөдөө аж ахуйн сургуульд Малын их эмч мэргэжлээр суралцдаг байжээ. 2025 оны долоодугаар сард хөл нь өвдөж эхэлсэн бөгөөд Монгол Улсын эмч нарт үзүүлж, эмчилгээ, оношилгоонд хамрагдахад “Ясны хорт хавдар”-тай болох нь тогтоогдож өөрсдөд байгаа үнэ хүрч болох бүх зүлээ зарж БНХАУ-д очиж хамгийн том даваагаа давж түүнд одоогоор 12 удаагийн химийн эмчилгээнд орох үлдээд байгаа юм.
Ц.Алтантуул/Д.Намшир хүүгийн ээж/:
-Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу
-“сайн байна уу? Намайг Ц.Алтантуул гэдэг би хүү Д.Намширтайгаа БНХАУ-д “Ясны хорт хавдар” хэмээх өвчтэйгөө тэмцэн эмчилгээ хийлгэж байна. Энд ирээд бараг зургаагаас долоон сар боллоо.
-Та хоёр маань хэзээ энэ хүнд өвчний оношийг хэзээ тогтоолгосон бэ?
-Анх Монгол Улсад MRI авхуулсан. Авхуулсан зургаа “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д авч очсон. Гэмтлийн эмч MRI зургийг үзээд хавдар гэж онош тогтоож эмнэлэгт хэвтэн эдийн шинжилгээ өгөх зөвлөмж өгсөн. Үүний дагуу эдийн шинжилгээ өгөхөд анхан шатны дүгнэлтээр “Ясны хорт хавдар” гэх онош тогтоосон гэхдээ 21 хоногийн дараа баталгаатай хариу гарна гэж эмч нарын зүгээс хэлж байсан. Шинжилгээний хариуг сонсоод үнэхээр хүнд цохилтод орсон Монгол Улсад энэ төрлийн өвчнийг эмчлэх боломж байхгүй зөвхөн гадаад улсад эмчлэх боломжтой талаар хэлсэн. Эмнэлгээс гараад ах дүү нартайгаа хаана очиж эмчлүүлбэл болох талаар ярилцахад үеэл маань Бээжин хотод Ji Shui Tan гэх эмнэлэг байдаг талаар хэлсэн тул долоодугаар сарын гурванд Бээжин хотыг зорьсон. Ингээд эмнэлэгтэй очоод дахин эдийн шинжилгээ хийлгэж “Ясны хорт хавдар” мөн болох нь батлагдсан. Бид уг нь хагалгаанд ороод өвчингүй болоод ирнэ гэж бодсон ч дор хаяж бүтэн жилийн эмчилгээ хийгдэнэ гэж бидэнд урьдчилж хэлсэн байгаа.
-Хандивын аян найзууд нь өрнүүлээд ажил хийж олсон мөнгөө найзынхаа эмчилгээний зардалд хандивлана гэж байсан шүү дээ. Та хоёрт маань одоогоор хэдэн төгрөг цуглараад байна вэ?
–Бид хоёр хагалгааны өмнө таван химийн эмчилгээ хийлгээд хагалгаандаа орсон. Хагалгааны дараах 12 удаагийн химийн эмчилгээ хийгдэхээс одоогийн байдлаар дөрвөн химийн эмчилгээндээ ороод байна. Хүүгийн маань хандивын аян 11 сарын дундуур эхэлсэн. Энэ хугацаанд 17 сая төгрөг цугларч ард түмний өгсөн хандиваар дөрөв дэх химийн эмчилгээндээ ороод байна. Химийн эмчилгээ нь сардаа хоёр удаа хийгддэг. Нэг эмчилгээнд ороход 13 орчим сая төгрөг шаардлагатай болдог. Хоёр удаагийн эмчилгээнд нийтдээ 23-30 орчим сая төгрөг болдог.
-БНХАУ-д суугаа элчин сайдын яам ч юм уу Хятад Улсад суугаа Монгол иргэдээс тусалж буй зүйл байна уу?
–Тийм зүйл байхгүй юм билээ. Өөрсийгөө танилцуулаад явахад “Бид төрийн байгууллага учир аливаа төрлийн хандив явуулах боломжгүй. Албан ёсоор бидэнд хандвал тусалж болно” гэж хэлсэн.
Хятад Улсын Улаан загалмайн нийгэмлэг гэх газар байдаг юм билээ. Бидэнтэй цуг хэвтэн эмчлүүлж байсан Хятад эцэг эхчүүд дээрх байгууллагыг зааж өгсөн тул хандаж үзсэн. Маш их бичиг, баримт шаарддаг юм билээ. Тэгэхэд “Уучлаарай бидэнд анх удаа гаднын улсын иргэн хандаж байна” гэж байсан.
-Хүүг тань хагалгаанд орсны дараа хүүгийн тань аав, таны насан туршийн хань бурхны оронд явсан гэж сонссон.
10 сарын 15-нд хагалгаа маш амжилттай болсон 11-р сарын хоёрны өдөр хань минь өглөө нь утсаар ярьж байсан. Тэгтэл тэр өдрийнхөө нэг цагийн үед л бурхан болчихсон байсан. Шүүх шинжилгээний дүгнэлтээр зүрх нь хаагдсан гэх онош гарсан юм билээ. Аавтай байхад бид дүүрэн байлаа, аавтай байхад бид баян байлаа.
-Таны хувьд төр засагтаа хандаж үгээ хэлмээр байна гэсэн шүү дээ.
-Төр засагтаа маш их гомдож байна. Төр нь дампуу, ард иргэд нь ядуу өдөр бүр аавыг минь авраач, ээжийг минь авраач гээд хандив гуйж байна шүү дээ. Улсаа бүгдийг нь тоночихсон ичдэггүй юм уу ард түмнээ бодоод үзэлдээ


-Миний хүү чинь Малын их эмч болохоор “Хөдөө аж ахуйн их сургууль”-д гуравдугаар дамжаанд суралцдаг байсан. Монгол Улсдаа очоод сургуулиа төгсөж Малын эмч болно, эхнэр авна гэх мэт мөрөөдөл байдаг байх даа. Хүү бид хоёр ярьдаг юм хаана очиж Малын эмчээ хийх вэ гээд л ярьдаг юм.
-Эмчилгээний хандивт нь тусалж байгаа Монголын ард түмэндээ хандаж сэтгэлийн үгээ хэлбэл…
-Миний хүүгийн найзууд нь их хөөрхөн би маш их баярлаж байгаа. Тэднийг хүмүүжүүлсэн, хүнлэг болгож өсгөсөн ээж аавуудад нь баярлалаа гэж хэлмээр байна. Миний Монголын ард түмэн ямар ч уужуу сэтгэлтэй юм, ямар ч өгөөмөр юм маш их баярлалаа гэж ард түмэндээ хэлмээр байна.
Хэрэв та Д.Намшир хүүд сэтгэлийн хандив өргөхийг хүсвэл түүний Хаан банкны MN03000500 5619066974 Д.Намшир дансанд сэтгэлийн хандиваа хийх боломжтой.






