
АИ-92 автобензин 265 вагон буюу 15900 тонн байна
2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 838 вагон байна. Үүнээс, АИ-92 автобензин 265 вагон буюу 15900 тонн, АИ-95 автобензин 11 вагон буюу 660 тонн байгаа аж. Харин дизель түлш 439 вагон буюу 26340 тонн, ТС-1 онгоцны түлш – 27 вагон буюу 1620 тонн, шатдаг хий 54 вагон, бусад бүтээгдэхүүн ачсан 42 вагон тус тус байна.
Буух өртөөдөөр,Толгойт өртөө АИ-92 автобензин 113 вагон, АИ-95 автобензин 4 вагон Дизель түлш 148 вагон, ТС-1 27 вагон. Шингэрүүлсэн шатдаг хий – 34 вагон, Рашаант өртөө- АИ-92 автобензин 20 вагон Дизел түлш 1 вагон Шингэрүүлсэн шатдаг хий, 2 вагон, Улаанбаатар өртөө- АИ-92 автобензин – 17 вагон, Дизель түлш 23 вагон, Дархан өртөө АИ-92 автобензин, 20 вагон Дизель түлш, 8 вагон, Сайншанд өртөө- АИ-92 автобензин 12 вагон, Дизель түлш – 3 вагон, Чойр өртөө АИ-92 автобензин – 3 вагон, Дизель түлш – 30 вагон байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 80 вагон АИ-92 автобензин, 7 вагон АИ-95 автобензин, 226 вагон дизель түлш, 18 вагон шингэрүүлсэн шатдаг хий явж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.






