
БНСУ-ын Samsung Electronics компанийн 2025 оны санхүүгийн жилийн сүүлийн улирлын борлуулалтын хэмжээ түүхэн рекорд тогтоожээ.
Samsung Electronics компанийн зүгээс өнгөрсөн пүрэв гарагт нийтэлсэн 2025 оны 4-р улирлын борлуулалтын тайлангаас харвал тус компанийн өнгөрсөн оны сүүлийн 3 сарын борлуулалтын хэмжээ нийт 93 их наяд вон буюу 64.3 тэрбум ам.долларт хүрчээ. Түүнчлэн тус компанийн үйл ажиллагааны ашиг 20 их наяд вон буюу 13.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь 2024 оны үзүүлэлтийг 3 дахин нугалсан тоо аж.
Samsung Electronics борлуулалтын дүнгээ нийтэд нь гаргадаг учир тус компанийн аль салбар хэдий хэмжээний борлуулалт хийснийг мэдэх боломжгүй юм.
Нөгөө талаас БНСУ-ын хэвлэл мэдээллийн агентлагууд Samsung Electronics компанийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэл хамгийн их ашиг орлого олсон салбар нь байх өндөр магадлалтайг онцолж, үүнд 2025 онд дэлхий даяар хиймэл оюун ухааны бүүм болж, AI технологитой холбоотой хөрөнгө оруулалтууд нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж үзжээ.
Эх сурвалж: NHK News






