
Иран даяар өрнөж буй эсэргүүцлийн жагсаал цуглаан 12 дахь өдрөө үргэлжилж байна
2025 оны сүүлээр Ираны томоохон хотуудад өрнөж эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цуглаан 12 дахь өдрөө үргэлжилж байна. Эдийн засгийн хямрал, юмны үнийн өсөлт, эрх баригчдын үйлдэлд бухимдсан иргэдийн жагсаал цуглаан Ираны удирдагч Али Хаменеиг огцрохыг шаардсан, Ираны сүүлийн хаан Мохаммед Реза Пахлавигийн хүү Реза Пахлавыг улсынхаа төрийн тэргүүнээр томилохыг дэмжсэн хөдөлгөөн болж хувираад байна.
Жагсагчид болон хууль сахиулагчид хоорондын мөргөлдөөн, эмх замбараагүй байдлын улмаас 34 иргэн, 8 албан хаагч амиа алдаж, цагдаа нар 2000 гаруй хүнийг баривчилжээ. Ираны 31 мужийн 100 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөж байгаатай зэрэгцэн нийслэл Тегеран болон Ираны баруун бүс нутгийн хотуудад интернэт сүлжээ тасарчээ.
Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эрх баригчид жагсагчдын аминд хүрэх юм бол АНУ Иранд зэвсэгт хүчний ажиллагаа явуулна хэмээн дахин анхааруулсан бол Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян хууль сахиулагчдад жагсаал цуглааныг тараахдаа тэсвэр тэвчээртэй байж, хүч хэрэглэхээс зайлсхийхийг уриалжээ.
Ираны дэд удирдагч Али Хаменеи өнгөрсөн бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ бослого хөдөлгөөн зохион байгуулагчдыг байранд нь тавих ёстой хэмээн онцолжээ.






