
Жамцын Даваажавын нэрэмжит Чөлөөт бөхийн УАШТ спортын төв ордонд энэ сарын 8-нд эхэлсэн
Сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний хүрэл медальт, ОУХМ М.Даваабанди Монгол Улсын хошой аварга болов.
М.Даваабандийн хувьд, сонгомол бөхийн ДАШТ-ээс ялалт авчирсан анхны монгол тамирчин билээ.

Хөнгөн жинд финалдсан “Цаст тайга” клубийн бөх М.Сумьяабазар УАШТ-ээс хошой мөнгөн медальтан болж байна.
Энэ жингийн хүрэл медалийг “Хангарди” клубийн тамирчин М.Мөнх-Оргил гардсан.
Сонгомол бөхийн 60 кг-ын дүн:
- М.Даваабанди (Алдар)
- М.Сумьяабазар (Цаст тайга)
- М.Мөнх-Оргил (Хангарди)
Алдарт бөх, Монгол Улсын Гавьяат тамирчин Жамцын Даваажав агсны нэрэмжит чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилнэ.
Монголын чөлөөт болон сонгомол бөхийн 2026 оны улирлын эхлэл болж, тухайн жилийн өнгийг тодорхойлох анхны томоохон тэмцээн болох Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны нэгдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Спортын төв ордонд үргэлжилнэ. Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1980 оны Москвагийн зуны XXII олимпын их наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, алдар суугаа мөнхөлсөн нэрт бөх Жамцын Даваажав агсны нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд түүний Монголын бөхийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, спортын түүхэнд үлдээсэн гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхжүүлж байгаа юм.






