
Миннеаполист Цагаачлал, Гаалийн албаныхан 37 настай эмэгтэйг буудан хөнөөжээ
АНУ-ын Цагаачлал, Гаалийн албаныхан Миннеаполис хотод явуулж буй ажиллагааныхаа эхний өдөр 37 настай эмэгтэй буудан хөнөөжээ. Америкийн Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм 37 настай Рене Гүүдийн Цагаачлал, Гаалийн албаны ажилчдаас машинаа унан зугтаж явахыг оролдсон үйлдлийг “дотоодын терроризм” хэмээн тодорхойлсон бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп амиа алдсан эмэгтэйг “мэргэжлийн өдөөн хатгагч” хэмээн Цагаачлал, Гаалийн албаны ажилчдын үйлдлийг өмөөрчээ.
Миннесота мужийн захирагч Тим Уолц, Миннеаполис хотын дарга Жэйкоб Фрей нар Д.Трампын засаг захиргаанаас хийсэн мэдэгдлийг “суртал ухуулга” хэмээн нэрлэж, Цагаачлал, Гаалийн албаныхныг Миннеаполис хотоос явахыг шаарджээ. Амиа алдсан эмэгтэйн дурсгалыг хүндэтгэж, Миннеаполис, Нью Йорк, Чикаго зэрэг томоохон хотуудад олон мянган иргэд жагсаал цуглаан өрнүүлжээ.






