Сэтгэцийн өвчтэй хүний гарт амиа алдсан эмэгтэйг хөдөөлүүлжээ

Халдварт өвчин судлалын эмч, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар аливаа халдварт өвчлөлийн “Хөдлөл зүй” буюу дэгдэлт 5-6 жилийн циклтэй байдаг байна. Энэ дотроо менингококкт халдварын дэгдэлт Монгол Улсад хамгийн өндөр байсан нь 2025 он байжээ. Харин хаврын улирал дөхөхтэй зэрэгцэн халдварт өвчлөлийн дэгдэлт улам бүр нэмэгддэг байна. Иймээс хэн хүнгүй эмээдэг менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх боломж бүрэн бийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.
ХӨСҮТ-ийн Томуугийн албаны дарга Ч.Уртнасангийн өгсөн зөвлөгөө мэдээллийг хүргэе.
Тэрбээр “Менингококкт халдвар нь том дусал буюу “Шүлс”-ээр халдварладаг вирусын гаралтай. Тиймээс насанд хүрсэн хүн болон 5-аас дээш насны хүүхдүүд хоолой, амаа ариутгах уусмалаар зайлах, гараа сайн угаах дадлыг хэвшүүлэхийг зөвлөж байна.
Уг халдварт өвчлөл нь дараах 2 төрлөөр хүүхдэд халдварладаг.
- Нян бактери
- Вирус
Богино хугацаанд зөв оношилж эмчилбэл эдгэрч, хүндрэл, эрсдэлээс сэргийлэх боломжтой. Харин буруу оношлогдож, цаг хугацаа алдвал асар богино хугацаанд үхэлд хүргэх аюултай байдаг.
ХӨСҮТ-д бүртгэгдэж буй уг халдварт өвчлөлийн 80 хувь нь 0-2 насны хүүхдийн өвчлөл байна. Нас баралтын 100 хувь нь мөн энэ насны хүүхэд, багачууд байгаа учраас эцэг, эх, асран хамгаалагч нар дор бүрнээ хариуцлагатай байж, өрхийн эрүүл мэнддээ онцгой анхаарах шаардлагатай. Уг өвчлөл нь 0-5 насны хүүхдүүдийн дунд ихэвчлэн бүртгэгддэг” гэв.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






