
Нийгэмд гарсан онц ноцтой гэмт хэргүүдийг хэвлэл мэдээллийн байгууллагууд дамжуулах хэрэгтэй юу? Нөгөө нэг гэр бүл мүлийг нь дагаж яваад л ёстой тодруулаад л нэг хэт явдаг шүү. Яваад хэрэггүй. Яг зүгээр нэг деталь руу нэг их ороод байх хэрэггүй гэж бодож байна. Гэмт хэргийн тал дээр зүгээр олон нийтэд түгээгээд “Ийм юм болсон байна” гэдгийг хэлж болох юм. Миний хувьд болбол иргэдэд хүргэж байсан нь дээр. Үгүй бол мэдэгдэхгүйгээр юу ч болж байгаа юм билээ. Кран подкаст сонсдог хүмүүс нээрээ ингээд үздэг ч юм билүү гэсэн бодол байдаг л байх. Гэхдээ мэдээндээ шийтгэл, хохирлыг нь буцаагаад ямар шийтгэл авах вэ гэдгийг харуулбал сэдлийг нь дарж өгөөд, бас хүмүүст боловсрол олгох маягаар байх байх. Хүн болгон тодорхой хэмжээний мэдээлэлтэй байж тухайн зүйлээс сэргийлэх боломжтой. Тухайн зүйлд нарийвчлан, жишээлбэл тухайн гэрт хүмүүст тийм үйлдлүүдээс болоод тухайн хүнд орох боломжтой байсан гэдгийг тодорхой хэмжээгээр мэдээлж болно. Гэхдээ мэд тэгж орсон гэж мэдээлэхээсээ илүү, хүмүүсийг эсрэг арга хэмжээ авах мэдээлэл илүү тараавал зүгээр болов уу.
Онц ноцтой гэмт хэргийн талаарх мэдээлэл, гэмт хэргийн талаархи мэдээ нь хүмүүсийн сэтгэл зүйд, нийгэмд айдас, цочролын мэдрэмжийг хүчтэй төрүүлдэг. Үүнээс үүдэлтэй хоёр төрлийн хандлага гардаг: нэг нь ийм мэдээ мэдээллүүдээс цочролд орсноосоо үүдээд зугтаадаг, сонсохгүй шууд өнгөрдөг; нөгөө нь илүү донтдог, юу болоод байгаа юм, яагаад байгаа юм, тэр талын мэдээлэл хаана байна гэж хайдаг. Энэ байдлыг ашиглаад манай мэдээний сайтууд хүнийг цочроох мэдээллээр хандалтаа авах магадлал өндөртэй үлдсэн.
Дамжуулах нь зөв, мэдээлэл өгч байх хэрэгтэй. Сэтгүүл зүй гэмт хэргийг мэдээлж байгаа гол зорилго нь бууруулах. Сенсацлахын төлөө, анхаарал татахын төлөө, хандалт авахын төлөө биш, бууруулахын төлөө мэдээлж байгаа учраас мэргэжлийн тодорхой зарчмууд байгаа. ХМЗ-өөс гэмт хэргийн талаар мэдээлэлд сурвалжлахдаа хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг мөрддөг гарын авлага гаргасан.
Гарын авлагад хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 4 дүгээр заалтыг тайлбарласан. Тухайн 4 дүгээр заалтаар аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана гэж заасан. Энэ заалтыг 6 ойлголтоор нарийвчлан тайлбарласан:
- Гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхээс татгалзана.
- Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй.
- Гэмт этгээдийн талаар үлгэрлэн дуурайх, шүтэх өнгө аясаар нийтэлж нэвтрүүлэхгүй.
- Золгүй явдал, осол, хүчирхийллийн талаарх зураг, дүрсийг мэдээлэхдээ хүүхэд, өсвөр насныханд хэрхэн нөлөөлөх магадлалыг харгалзана.
- Гамшиг, осол, гэмт хэргийн улмаас хохирогчийн цогцыг нарийвчлан харуулахгүй.
- Ослын, гамшиг, гэмт хэргийн зураг, дүрсийг нийтэд хүргэхдээ хохирогч, ойр дотнынх нь болон хүүхэд, өсвөр насныханд хэрхэн нөлөөлөхийг харгалзан, няхуур, мэдрэмжтэй хандана.
Эдгээр заалтыг хэрэгжүүлэхдээ хохирогчийн ар гэр, хамаатан, үр хүүхэд, найз нөхдөөс ярилцлага авах бөгөөд сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөхийг бодож хүрэх хэрэгтэй. Гэмт хэргийг мэдээлэхдээ бууруулах зорилготой, сэрэмжлүүлэх мэдээлэл өгдөг. Гэмт хэргийн мэдээллийг үзэхэд төгсгөлд нь буруутгасан, хэвшмэл ойлголт өгдөг сэрэмжлүүлгүүд байх нь буруу. Жишээ нь хүчирхийллийн хэрэгт “архи ууж, шөнө гадуур бүү гараарай” гэх мэт сэрэмжлүүлэг нь хохирогчийг буруутгаж байгаа өнгө аястай. Зөв сэрэмжлүүлэг нь: хохирогч болсон тохиолдолд хэнд хандах, хэнээс тусламж авах боломжтойг зааж өгөх.
Ижил төстэй гэмт хэрэг улс даяар, бүс нутагт хэр өсөж буурч байгаа статистик мэдээлэлтэйгээр, гэмт хэрэгтэн дээр фокуслаж мэдээлвэл сайн. Судалгаагаар мэдээллийг түгээснээр гэмт хэрэг ихэсдэг шууд хамаарал байдаггүй, гэхдээ дам нөлөө, сэдэл өгөх боломжтой гэж дүгнэлт гардаг. Нарийвчлан хэргийн арга зам, нөхцлийг дүрсэлж мэдээлэхийг мэргэжлийн хэсэг хориглодог. Шүүхийн шийдвэр, урлагийн процесс ил тод байдлаар зарим сайт дээр байдаг ч, үүнийг зохиол шиг цувралаар нийтлэх нь зорилго бууруулах бус, хандалт авах сэдэлтэй тул буруу. Гэмт хэргийг мэдээлэхдээ бууруулах зорилгоор мэдээлдэг.






