Аймаг, нийслэл, сумын ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийг зохион байгуулна

Urug.mn: өнөөдөр (2026.01.08) Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын хураангуйг танилцуулъя
10:00 цагт:
- “Венесуэлийн Ерөнхийлөгчийн баривчилгаа ба нийгэм эдийн засгийн нөлөөлөл” сэдвээр мэдээлэл солилцох уулзалт “News cafe”-д болно.
11:00 цагт:
- Хүний эрхийн Үндэсний Комиссын 2025 оны гомдол хянан шалгах ажиллагааны үр дүнгийн талаар ХЭҮК-ын хурлын танхимд мэдээлэл өгнө.
- Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд болно.
- 2026 оны цэргийн бүртгэл “Е-Mongolia” системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
- “Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
- “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” төв Цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
- “Богдын нандин” үзэсгэлэн МУҮНС-ийн төв байрны Үнэт ховор номын музейд нэгдүгээр сарын 9-нийг хүртэл гарна.
- Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтарсан “UNITY” үзэсгэлэн “HUE Art Gallery”-д нэгдүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
- “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн нэгдүгээр сарын 18-ныг хүртэл “Чингис хаан” үндэсний музейд гарна.
- “2026 өвлийн үзэсгэлэн” нэгдүгээр сарын 23-ныг хүртэл Монголын театрын музейд гарна.
- “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд хоёрдугаар сарын 2-ныг хүртэл гарна.






