
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гаалийн Ерөнхий газрын даргаар СЕХ-ны даргаар ажиллаж байсан П.Дэлгэрнаранг томилсон байна.
Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 9-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргалыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Харин Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга Г.Энхтайванг томилоод байсан. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар ГЕГ-ийн даргаар П.Дэлгэрнаранг томиллоо.
Пүрвээгийн Дэлгэрнаран 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.
Боловсрол
1989 онд ЗХУ-ын Москва хотод Цэргийн дээд сургуулийг улс төрийн ажилтан мэргэжлээр төгссөн
1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөнАжилласан байдал
1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга
1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга
1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга
1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл
1995-1997 онд Монгол Улсын Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэгт зөвлөх
1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан
1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал
2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга
2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч
2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал
2012-2013 онд Автотээврийн газрын дарга
2013-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөх
2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референт
2020 оны 8-р сарын 29-нөөс Сонгуулийн Ерөнхий Хорооны даргаар томилогдон ажиллаж байсан.






