
Итали улсын Милан-Кортинад болох олимп 1924 онд анх өвлийн олимп зохиогдож эхэлснээс хойш XXV (25) дахь удаагийнх юм. Өвлийн олимпын 17 өдрийн наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2026 оны 02 дугаар сарын 06-ны баасан гарагт Милан хотын Сан Сиро цэнгэлдэхэд эхэлнэ.

Өвлийн XXV Олимпын наадамд Монгол улс Гүйлтийн цанын төрлөөр 2 тамирчин оролцоно.
- Цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
- Цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Ариунтунгалаг
Харин уулын цанын төрөлд Монгол Улсаас анх удаа өвлийн олимпын цасан цагаан замд уралдах бөгөөд Үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Манай сайтын сурвалжлах баг өнөөдөр (2025.01.07) Скай резорт цанын баазыг зорин, баг тамирчдын бэлтгэл сургуулилтын үеэр фото болон видео сурвалжилга бэлтгэлээ.
Тамирчдын хувьд цасны бэлтгэлээ Скай резорт цанын баазад, хүчний бэлтгэлээ Gan спортын төвд хангаж байгаа ажээ. Баг тамирчид энэ сарын 14-нд Герман улсыг зорьж, Дэлхийн цомын тэмцээнд оролцоод, тэндээсээ шууд Италийг зорихоор төлөвлөжээ. Тамирчдын дасгалжуулагчаар ОУХМ Д.Баттулга ажиллаж байна.























Спортын сэтгүүлч А.Алтанчимэг
Гэрэл зургийг Зураглаач Д.Гэлэгжамц






