
Орон хот маань метро, дүүжин тээвэр, шинэ цахилгаан станц, хурдны замтай болох гээд “24 мега төсөл” малгайн дор олон ажил эхлүүлсэн. Зарим төсөл нь хэдий нь ээ гараанаас гарч, энэ онд бариандаа орохоор нь ч байна. Гэхдээ энд нэг ноцтой зүй тогтол ажиглагдаж буй нь гараанаас гарсан төслүүдийг хятад компани эсвээс хятад эзэнтэй гаднын компани гүйцэтгэж байна. Хотын дарга маань, НЗДТГ маань Хятадын “борлуулалтын агент” шиг ажиллаж буйг дараах баримтуудаас харна уу.
БАРИМТ НЭГ: ДЦС-5-ЫГ БАРИХ КАМБОЖ УЛСЫН “МИТАЙМ ИНТЕРНЭЙШНЛ” КОМПАНИ ХЯТАД ЭЗЭНТЭЙ
Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц барих баригдах гэж буй. Уг станцыг барихаар хүсэлтээ ирүүлсэн компаниудаас “Шунхлай Холдинг”, “Чайна Уэстэрн Повер Индастриал” “жийгдэж”, Камбож улсад харьяалалтай “Митайм Интернэйшнл” компани барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарч, гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг хотын дарга Х.Нямбаатар болон “Митайм Интернэйшнл” компанийн Ерөнхий захирал Тиан Хао Мин нар өнгөрсөн оны аравдугаар үзэглэсэн юм. Станцын барилга угсралтын ажил энэ онд эхэлж, 2028 онд ашиглалтад орох учиртай.
ДЦС-5-ыг Камбож улсын “Митайм Интернэйшнл” ХХК-д барих эрх олгосон ч нидэр дээрээ энэ компани хятад эзэнтэй.
Тодруулан хэлбэл, “Митайм интернэйшнл” ХХК нь 2018 онд байгуулагдсан. Монгол Улсад “Митайм Монголиа” нэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тус компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар 2022 оны зургадугаар сард бүртгүүлсэн бөгөөд гүйцэтгэх захирлаар нь БНХАУ-ын иргэн Тиан Хао Мин, компанийн эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн Жао Жиэ бүртгэлтэй байгааг дараах баримтаас харж байна.







Базаад хэлбэл, Камбож улсын бүртгэлээр халхавчилсан хятад эзэнтэй компаниар ДЦС-5-ыг бариулахаар болжээ.
БАРИМТ ХОЁР: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БАРИХ ТЕНДЕРТ CHINA HYWAY GROUP LIMITED КОМПАНИ ШАЛГАРЧЭЭ
“Туулын хурдны зам”-ын ажлын тендерийг хоёр удаа зарласан байдаг. 2025 оны нэгдүгээр сард зарласан тендерт:
- Poly Changda Engineering Co Ltd
- Longjian road&bridge Co Ltd
- Shandong Luqiao Group Co., Ltd нэр бүхий гурван компани материалаа ирүүлсэн ба “Шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн” хэмээн татгалзжээ.


2025 оны дөрвөн сард тендерийг дахин зарлахад дээрх гурван компани материалаа ирүүлсэн ба шинээр материалаа ирүүлсэн China Hyway group limited компани шалгарч, 2 их наяд, 345 тэрбум гаруй төгрөгөөр энэхүү ажил гүйцэтгэхээр болжээ.


China Hyway group limited компанийн Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бүртгүүлсэн огноо нь /2025-06-16/.Үйл ажиллагааны чиглэл нь төмөр зам болон авто замын байгууламж барих.
China Hyway Group Limited компанийн албан ёсны сайт руу ороод харвал, тус компани нь “2008 онд Хонконгт 1.5 тэрбум Хонконг долларын бүртгэлтэй хөрөнгөтэйгөөр байгуулагдсан” гэжээ. China Hyway Group-ын ерөнхийлөгч Ху Жиамин гэж хүн байдаг аж.


Ташрамд сонирхуулахад, Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг энэ оны гуравдугаар сарын 15-нд эхлүүлж, 2027 оны долоодугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж буй.
БАРИМТ ГУРАВ: “СЭЛБЭ ДЭД ТӨВ”-ИЙН ОРОН СУУЦНЫ ГУРВАН ТЕНДЕРТ ХЯТАД КОМПАНИ ШАЛГАРСАН
Улаанбаатарыг утаанаас салгах гол ажлын нэг яах аргагүй “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалт. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын бүсэд газар чөлөөлж, нийт 10,063 айлын 113 блок орон сууц барих юм.Авто зогсоол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто болон дугуйн зам, явган хүний замыг цогцоор нь шийдэх энэ бүтээн байгуулалтын тендерийн сонгон шалгаруулалтад хоёр хятад компани шалгарсан юм.
Тодруулбал,
- Багц-1 буюу 373 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт Си Эс Эм Си
- Багц-2 буюу 453 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерт “China Construction Sixth Ergineering Bureau Corp Ltd
- Багц-3.1 буюу 175 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерт China construction fifth engineering bureau ltd тус тус шалгарсан байгааг баримтаар хавсаргав.






-ДАХИАД Ч ХЯТАД РУУ НИЙСЛЭЛЭЭС ТӨСВӨӨС МӨНГӨ “УРСАНА”
Нэг. 77 тэрбум төгрөгөөр 2000 цахилгаан машин худалдан авч, такси үйлчилгээнд явуулах төслийг НИТХ-ын төлөөлөгчид дэмжсэн. Тодруулан хэлбэл, өнгөрөгч оны сүүлээр НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төсөл”-ийг хэлэлцэхэд, 61.5 хувиар дэмжжээ.
2000 цахилгаан машин бөөнд нь оруулж ирэхгүй, эхний ээлжид 1000 -ыг, гурав дахь жилдээ 500 ширхэг, 5 дахь жилд 500 ширхгийг оруулж ирэх гэнэ. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл тул хувийн хэвшлийнхэн 74 хувийн санхүүжилт гаргаж, үлдсэн 26 хувьд буюу 20 тэрбум төгрөгийг Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хүүгүй зээлдүүлнэ гэх. “Төр таксины бизнест гараа дүрлээ”, “Нийслэлийн татвар төлөгчдийн мөнгийг дэмий зүйлд үрэх нь” гэх бизнес эрхлэгчид болон иргэдийн шүүмжлэлд хотын дарга “Энэ хотыг цэвэр цэмцгэр болгоё, хөгжүүлье, нийтийн тээврийг хүртээмжтэй болгоё гэхээр өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгийн дээгүүр тавьж, бусдыг турхирч суудаг нөхдийг олон түмэн ус тосыг нь ялгаад ойлгочихно. Би бодлогоосоо ухрахгүй” хэмээн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн удаатай.
За, хотоо цэвэр цэмцгэр, такси үйлчилгээг хүртээмжтэй болгох ажил байжээ гэж бодъё. Тэгвэл яагаад аль улсаас, ямар загварын машин оруулж ирэхийг шууд бусаар “тушаав”. “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах” ТЭЗҮ-г Нийслэлийн ЗДТГ, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХХК нар хамтран боловсруулсан 226 нүүр баримт бичигтээ “BYD үйлдвэрийн E6 тээврийн хэрэгслийг сонгон такси үйлчилгээнд ашиглах боломжтой” гэж зөвлөжээ.
BYD бол БНХАУ-ын хамгийн том, дэлхийд тэргүүлэгч технологи, автомашин, батарей үйлдвэрлэгч компани. Тэгэхээр төслийг санаачлахдаа л такси үйлчилгээнд ямар улсын, ямар компанийн, ямар автомашиныг явуулахаа тогтчихсон гэсэн үг үү?
Яагаад ганцхан компанийас машин авахыг “шахав”. Сонгон шалгаруулалт хийх эсвээс олон үйлдвэрийн тээврийн хэрэгсэл санал болгодоггүй юм уу.
Хоёр. Олон жил сонины нүүр чимсэн “метро” бодит болох уу гэдгийг харах л үлдлээ. Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөжээ. Монголд метро баръя хэмээн 27 компани материалаа ирүүлсэн ба үүний 12 нь Хятад, гурав нь Монгол компани. Бүр тодруулан хэлбэл, долоон улсын 27 компани саналаа ирүүлсэн байгаа юм. Эцсийн шатны сонгон шалгаруулалтыг материалаа ирүүлсэн 27 компанийн дунд нэгдүгээр сарын 15-нд зарлах бололтой.
Аль улсын ямар компанид метро барих эрх өвөртлүүлэхийг харах л үлдлээ.
Танилц материалаа ирүүлсэн 27 компани:
- China Railway 20th Bureau Group Co., Ltd
- ALSTOM Transport SA
- “Norinco International Cooperation”
- Woojin Industrial Systems Co Ltd
- China Railway Group Limited
- China State Construction Engineering Corp.,Ltd
- Kolon Global Corporation
- Максрөүд ХК
- Акционерное общество «Дороги и Мосты»
- CHINA FIRST HIGHWAY ENGINEERING COMPANY LIMITED
- Power construction corporation of China, Ltd
- Poly Changda Engineering Co Ltd
- Samsung C&T Corporation
- Чайна Гэжуба Групп Лимитэд Компани
- Shandong Luqiao Group Co., Ltd
- Daeati Co.,Ltd
- LS ELECTRIC Co Ltd
- Hyundai Rotem Company
- Crrc Dalian Co., Ltd
- Аржкапитал ХХК
- Dawonsys Co Ltd
- STraffic Co., Ltd.
- Ilsung construction Co.,Ltd
- Larsen & Toubro Limited
- Си Эм И Си инженеринг ХХК
- China Second Metallurgy Group Co.,Ltd
- Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК








нүдэн др хулгай цавчаа хийж хятадуудад үйлчилж байгааг харсаар бж л зайлуулж чадахгүй юмдаа. өмөөрөөд бгаа тэнэгүүд нь ч бас юу вэ дээ
ТЭЗҮ-г хаанаас олж унжах вэ?