
“Ахмадын дуу хоолой” хөдөлгөөнөөс ахмадын тэтгэврийн зээлийн талаар мэдээлэл өглөө.
-“Бид 2025 оны зургаадугаар сарын 19-нд тэтгэврийн зээлийн асуудлыг эсэргүүцэж Төрийн ордны баруун хаалган дээр хоёр сар гаран суулт хийсэн. Цаг агаар хүйтэрч гадаа суух боломжгүй болсон учраас Ахмадын холбооны байран дээр 10 гаруй хоног суулт хийсэн байдаг.
Монгол Улсад хамгийн их хүндлүүлж хайрлагдах ёстой ахмадууд улны болчихсон банкнаас банкны хооронд нулимстай алхуулж буйд харамсаж байна. Зургаадугаар сарын 19-нд бид анх гарч ирэхдээ зургаан шаардлага тавьж байсан.
- Тэтгэврийн зээлийн өр, авлагын 50/50 хувийг эсэргүүцэх
- Бидэнгүйгээр бидний асуудлыг бүү шийд
- Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах
- Тэтгэврийн зээлийг 36 сараар олгох зэрэг шаардлагуудыг тавьж байсан.
Бүтэн 16 хоног халуун нар, хүйтэн бороонд суусны дараа Ерөнхий сайд, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд, Монгол банкны ерөнхийлөгч нарт чиглэл өгч тэтгэврийн зээлийн хугацааг 36 сараар олгох шийдвэр гарч байсан ч гурав хоногийн хугацаатай байсан. “Хууль цаасан дээр үлддэг биш, хүндээ хүрдэг байгаасай” гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:






