
Швейцарын Вале мужийн Кран-Монтана хотын цанын баазад байрлах бааранд шинэ оны эхний өдөр 40 хүний амийг авч одсон харамсалтай осол гарсан билээ.
Кран-Монтана хотын дарга Николя Ферогийн мэдээлснээр гал гарсан Le Constellation бааранд жил бүр хийгдэх ёстой аюулгүй байдлын шалгалт нь 2019 оноос хойш хийгдээгүй байсан аж.
Тэрбээр Кран-Монтана хотод үйл ажиллагаа явуулж буй баарнуудад жил бүр тогтмол хийгдэх ёстой аюулгүй байдлын шалгалт Le Constellation бааранд хийгдээгүйд уучлалт хүссэн байна.
Өсвөр насны олон тооны хүүхдүүдийн аминд хүрсэн уг осол баарны таазанд наасан байсан дуу чимээ тусгаарлагч материал нь бенгалын галд шатсанаас болж гарсан гэж прокурорууд дүгнээд байгаа юм.
Хамгийн сүүлд 2019 онд Le Constellation бааранд аюулгүй байдлын шалгалт хийх үед байцаагчид таазан дээрх дуу чимээ тусгаарлагчийг зөвшөөрч, бааранд галын аюулгүй дохио байршуулах шаардлагагүй гэж үзсэн аж.
Тус улсын хуульд байр байгууламжийн аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт хийдэг байцаагчид таазыг бүрсэн материалын аюулгүй байдлыг шалгах үүрэггүй ч хуульд заасан үгүйг үл харгалзан байцаагчид уг материалыг шалгах ёстой байсан үгүйг шүүх тогтоох аж.
Хууль сахиулагчид санамсар болгоомжгүй байдлаас болж хүний амь хөнөөсөн хэргээр 2 хүнийг шалгаж байгаа ба тус хоёр иргэний ажиллуулдаг өөр нэг баарыг хаагаад байгаа аж. Түүнчлэн Кран-Монтана хотын баар, зоогийн газрууд дотор бенгалын гал асаахыг хоригложээ.
Эх сурвалж: https://www.reuters.com/world/no-safety-inspections-done-site-swiss-bar-fire-between-2020-25-says-mayor-2026-01-06/






