Саудын Араб улсад үргэлжилж буй “Дакар ралли” уралдааны гурав дахь өдрийн уралдаанд гавьяат тамирчин Э.Халиунболд оргил амжилтаа үзүүллээ.
Тодруулбал, “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4 цаг 56 минут 33 секундээр нийлбэр дүнгээр 15, Ралли-2 ангилалдаа дөрөвдүгээр байр эзэлжээ. Энэ нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн өндөр амжилт болж бүртгэгдэж байна. Тэмцээний албан ёсны мэдээлэлд ““BAS World KTM” багийн тамирчин Э.Халиунболд нь “Дакар ралли-2024” тэмцээний 12 дахь өдрийн уралдаанаас хойш топ 5-д багтсан анхны ази тамирчин боллоо. Өмнө нь Энэтхэгийн Харит Нойа IV байрт орж байсан юм. Мөн Э.Халиунболд нь албан ёсны “Honda” багийн тамирчид болох Мартим Вентура, Престон Кэмпбелл нарын дараа орж, тухайн өдрийн гурав дахь шилдэг шинэ тамирчин боллоо” хэмээн дурджээ.
Өнөөдөр дөрөв дэх гараа марафон байх юм. Уг гараа нь тухайн өдрөө бариандаа ороод механикийн тусламж авахгүй тэндээ хоноглоод дараагийн өдрийн гараандаа шууд гардгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, тухайн тамирчин мотоциклоо гамнаж эвдрэл гаргалгүй хоёр өдөр уралдана гэсэн үг. Өнөөдрийн гарааны нийт зам 530 км. Үүнээс уралдааны цаг тооцох нь 452 км. Тэгвэл уралдааны замын 56 хувь нь элс, 30 хувь хайрга, шороо, 14 хувь чулуу, хадархаг байх юм.