
Түүний хувьд өдөржин цэвэрлэгээ хийх нь хүнд санагддаггүй. Харин ч эрүүл мэндээ хамгаалах, хайрлах үндэс болдог гэв. “Эмнэлэг хэсэж, өвчнөө тоочсоноос биеэ ажиллуулсан нь дээр” хэмээн ярина
Амьдралынх нь бас нэгэн чухал тал бол гэр бүл. Тэр нөхөртэй, гурван хүүхдийн ээж. Хүүхдүүд нь аль хэдийн тусдаа гарч, мэргэжилтэй болж, өөрсдийн амьдралаа босгожээ. “Эцэг эх хүний хамгийн том үүрэг бол хүүхдээ зөв хүмүүжүүлж, мэргэжилтэй болгох. Түүнээс цааш тэд өөрсдөө замаа олно” гэв.
Өнгөрсөн хавар түүний амьдралд амаргүй сорилт тулгарсан. Аавынх нь бие муудаж, эмчилгээний зардал шаардлагатай болсон юм. Тэр үед анх удаа цалингийн зээл авчээ. “Тухайн үедээ их удаан юм шиг санагдсан ч өчигдөр л дуусчихлаа” хэмээн хэлэхдээ түүний хоолойд гомдол бус, харин тайвшрал мэдрэгдэнэ.
Тэр бусдаас юм гуйж, өөрийгөө өрөвдүүлэхийг хүсдэггүй. “Би зовж байна, мөнгөгүй байна” гэж хэлэхээс илүү “би яаж өөрийгөө авч явах вэ” гэж боддог нэгэн. Тиймээс ямар ч ажлыг муухай гэж голохгүй. Хүн хөдөлмөрлөж чадвал амьдрал үргэлжилдэг гэдэгт тэр итгэдэг хэмээн ярьсан юм.
“Өөрөө л залуу байж, хийе гэсэн сэтгэлтэй байвал нас хамаагүй” гэж тэр өглөөний ажилдаа шамдан алхахдаа хэллээ.
Тэр бол олны анхааралд тэр бүр өртдөггүй жирийн нэгэн эмэгтэй. Гэвч түүний амьдралын тухай өгүүлэх энэ түүх хөдөлмөрийг голдоггүй, өөртөө найдаж сурсан олон хүний жишээ байлаа.







наад хүний чинь ярьж бгаа шиг миний аав өвчин тусаад хүүхдүүдээсээ удаа ч мөнгө авч эмчилгээ хийлгэсэн зүйл огт бхгүй шүү.миний аав яахаа алдсан мөнгөгүй хүн бгаагүй .Харин миний аав 7хүүхдүүд дээ мөнгөн хадгаламж үлдээгээд бурханы орныг зорьсон Яагаад өнгөрсөн аавыхаа нэрийг ашиглаж ингэж ярьсаныг бурхан л шүүх бх даа 😪😪😪энэ хүн тэр Зээлээ өөрийн амьдралдаа үр хүүхдүүдээ зориулах гэж л байнга авдаг .энэ үнэнийг ах дүүс бүгд мэдэж бга
манайхан гадаадад гарахаараа хар ажил голохгүй хийдэг байж монголд болохоор голж сүйд болдог. Энэ нь магадгүй хөдөлмөрийн үнэлгээ цалинтай холбоотой байх, бас монгол хүмүүсийн энэ ажил мэргэжлийн салбарыг үл тоох,ажил хийж байгаа хүмүүсийг нь дорд үздэг муухай сэтгэлгээтэй холбоотой байх