
Төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт тааруу байгааг БГД-ийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран нам дагасан мэдлэггүй дарга нартай холбон шүүмжилжээ
Тэрбээр, “Ер нь энэ нам дагасан боловсрол мэдлэггүй дарга нар, бид нар зөв төслийг буруу явуулж олон сайхан төслийг үр өгөөжгүй болгож алж байна.
Гашуун боловч үнэн үг. Хүн төрөлхтөн олон зуун жил туршаад алдаа оноогоо дүгнээд хөгжүүлээд өнөөг хүрчихсэн, төгөлдөржчихсөн төслийг хүртэл яаж буруу хийж болох вэ гэдгийг хүн төрөлхтөнд дахин батлан харуулж байна. Хамгийн том жишээ бол утаагүй түлш төсөл.
“Тавантолгой төмөр зам” ХХК, Тавантолгой цахилгаан станц, Нефт боловсруулах үйлдвэр гацчихсан үйлдвэрүүд ганц хоёр улс төрчийн хар гайгаар гацчихсан төслүүд өнөөдөр хэрэгжээд өгөөж өө өгч байх ёстой. Цаашаа трамвай төсөл, дүүжин тээвэр, метро төслүүд дотоодын цахилгаан тээвэр, урсгал тээврийн мэргэжилтэнүүдээ ерөөсөө оролцуулаагүй гадаадынханд сохроор итгээд хийлгэчихсэн. Ирээдүйд зардал, чирэгдэл нь яг бодит байдал дээр ямар байх юм байгаа юм. ТЭЗҮ бол хасах, нэмэх 10% алдаатай байх ёстой. Түүнээс дээш алдаатай бол тухайн төслийн тогтвортой хөгжлийг тодорхойгүй байдалд оруулж ноцтой үр дагаварыг авчирдаг.
Ийм төслийг урдьчилсан ТЭЗҮ гээд хэрэгжүүлдэггүй, дахин нарийвчилж боловсруулдаг бол манайд хүчээр хэрэгжүүлээд явах тохиолдлууд байна. Бид нар цөөхөн хэдэн төрийн төслүүдийг ярьж байна. Гэтэл ийм байдалд орчихсон хувийн төслүүд хэдэн зуун мянгаараа тоологдоно. Бид нар хувийн зүйлийг хянадаггүй авч ярилцдаггүй болохоос биш. Алдаа хаанаас эхэлж байна?.. Дарга нар мэргэжлийн баримжаатай томилгоо хийж чадахгүй байгаагаас эхэлж байна” гэв.






