
48 дахь Дакар Ралли уралдааны хоёр дахь гараа Янбу хотоос Алула хотын зүг нийт 504 км замаас уралдааны цаг тооцох 400км замыг тууллаа.
Хоёр дахь өдрийн уралдаанд “Тал Нутгаас Дакарт” төслийн тамирчин МУГТ Э.Халиунболд 4 цаг 45 минут 44 секундээр 33-р байрнаас нийлбэр дүнгээр 26-р байр руу урагшилсан бол Ралли 2 төрөлдөө 13-р байрт эрэмблэгдэж байна. Мотоциклийн 2 дахь өдрийн гараанд 1-р байрт Австралийн тамирчин D.Sanders, 2-р байр Испанийн тамирчин E.Canet, 3-р байрт АНУ-ын R.Brabec нар өнгөлж уралдлаа.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд энэ өдрийн авто машины төрөлд Toyota-гийн баг үнэмлэхүй амжилт үзүүлж эхний 5-р байрыг эзэлсэн нь авто спорт сонирхогчдын анхаарлын төвд байв.
Харин өнөөдөр 3 дахь өдрийн зам нийт 666км уралдааны цаг тооцох 422км лайсон 244км замын онцлогоос дурьдвал 58% хайрга, 30% элс, 10% хадархаг гадаргуутай замаар уралдна.






