Гал гарсан бааранд 2019 оноос хойш аюулгүй байдлын шалгалт хийгээгүй

Холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 8-11-ний хооронд БНХАУ-ын Сьчуань муж, Лужоу хотод зохион байгуулагдана.
Тэгвэл тус тэмцээнд Монгол Улсаас 15 тамирчин, гурван дасгалжуулагч, нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцохоор байна.
Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, “Сүлд” спорт хорооны тамирчин Ч.Хатантөмөрболд -120кг жинд хүч үзнэ.
Түүний амжилтаас дурдвал:
- 2022 оны MGL-1 холбооны сорил тэмцээний тэргүүн байр
- 2023 оны Байлдааны Самбо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 2023 оны Шүүтбоксын Улсын аварга шалгаруулах тэмцээний C ангиллын аваргын алтан медаль
- 2024 оны холимог тулааны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль тус тус хүртжээ.






