
Зочлох үйлчилгээний салбарт нэгэн шинэ үйлчилгээ нэвтэрсэн байна.
Тодруулбал, “Happyflowers” ХХК цагаан сар болох гэж буйтай холбогдуулан гал тогоо барих үйлчилгээний урьдчилсан захиалга авч эхэлжээ. Зочлох үйлчилгээний ажилтан нь бууз жигнэх, хоол зөөх, гал тогооны бохирыг цэвэрлэх, ширээ бэлтгэх гэх мэт ажлуудыг гүйцэтгэх юм байна.
Тэгэхээр энэхүү үйлчилгээг аав, ээждээ, өвөө, эмээдээ очиж тус болохыг хүссэн ч алс хол оронд эсвээс ээлжийн ажилтай таарч буй хэн бүхэн авч болно. Мөн ойр дотнын хүндээ очиж тус болох сэтгэл байв ч эрүүл мэндийн шалтгаантай байгаа бол энэ үйлчилгээг авч, тэднийхээ гарыг амрааж бэлэг барьж болох нь ээ.
Үнийн мэдээллийг “Happyflowers” ХХК-иас тодруулахад,
“Зочлох үйлчилгээний ажилтан:
- Битүүн, шинийн 1,2,3-нд өдрийн 350 мянган төгрөгөөр
- Дээрх өдрүүдээс бусад өдрүүдэд 180 мянган төгрөгөөр
- Нэг цагаар 40 мянган төгрөгөөр үйлчилгээ үзүүлнэ” гэв.
Мөн хөдөө орон нутгаас захиалга авч байгаа аж.
Та дэлгэрэнгүй мэдээллийг “Happyflowers” ХХК-ийн 9595-5535, 7753-3535 дугаараас аваарай.
Тус компани нь 2013 оноос хойш асрахуйн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, эзэгтэйн туслах, өндөр настны асрагч санал болгодог билээ.






