“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэнэ”

2024 оны зургаадугаар сард 16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч, өнгөрөгч оны есдүгээр сарын 17-нд Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээс тухайн хэргийн хохирогчоор тогтоогдоод байсан Ган-Эрдэнэ, Номин-Эрдэнэ нарыг ялагдагчаар татан шалгахаар прокурорт буцааж шийдвэрлэсэн юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж шүүхэд шилжүүлсэн гэх бөгөөд тун удахгүй шүүх хурлын тов зарлагдах юм.
Тэгвэл хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ.
-“Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе!
- Охины минь амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн шүүх хурлын тов удахгүй гарна.
- Харин Охины маань хэрэг дээр ажилласан нэр бүхий 2 прокурорын ёс зүйн хурал оны өмнө товлогдсон ч Г.Баясгалан, Г.Янжиндулам нар нь хуралдаа ирсэнгүй.
- Улсын ерөнхий прокуророосоо илүү эрх мэдэлтэй, ёс зүйн хурлыг үл хүндэтгэсэн гэж үзэхэд хүрсэн.
- “ШҮҮХИЙН ШИЙДВЭР бол МИНИЙ АМЬ АМЬДРАЛ, ШУДАРГА ЁС бол НИЙГМИЙН ТАЙВАН АМЬДРАХЫН БАТАЛГАА” гэжээ.






