
АНУ Венесуэлийн нийслэл Каракас хотод томоохон хэмжээний цохилт үзүүлж, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог гэргийн хамт баривчилсан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.
Венесуэл улс зэвсэгт хүчний халдлагад өртсөн гэдгээ зарлаж, онц байдлын дэглэм тогтоож, Ерөнхийлөгч Н.Мадурог амьд байгааг даруй батлахыг Вашингтоноос шаарджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ерөнхийлөгч Н.Мадуро хийсэн хэргүүдийнхээ хариуцлагыг хүлээж, АНУ-ын шүүхийн өмнө зогсоно хэмээн мэдэгдэж, Венесуэлийн эсрэг ямар нэг ажиллагаа дахин явагдахгүй гэжээ.
2020 онд Нью Йоркийн тойргийн шүүх Н.Мадурог авлигын болон хар тамхины хэргээр яллаж, АНУ-ын Төрийн департамент Венесуэлийн Ерөнхийлөгчийг баривчлахад тус болох мэдээлэл өгсөн хүнд 50 сая ам.долларын шан харамж амлаж байсан билээ.
Эх сурвалж: BBC







Ливи шиг болох байхаа даа.
Ливи шиг бодох байхаа даа.