
Өнгөрсөн пүрэв гарагт Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани 2025 оны борлуулалтын тайлангаа танилцуулжээ.
BYD компани өнгөрсөн онд нийт 2.25 сая гаруй цахилгаан автомашин борлуулж, 2024 оны үзүүлэлтээ 28 хувиар давуулжээ.
Дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маскийн Tesla компани энэ баасан гарагт 2025 оны тайлангаа танилцуулах ч шинжээчдийн тооцоолсноор өнгөрсөн онд Tesla компани ойролцоогоор 1.65 сая цахилгаан автомашин борлуулсан аж.
Хятадын Шэньжэнд хотод төвтэй BYD компани сүүлийн жилүүдэд Латин Америк, Зүүн өмнөд Ази, Европт үйл ажиллагаагаа тэлсэн ч 2025 онд тус компанийн автомашины борлуулалт буурч, хамгийн сул үзүүлэлт үзүүлсэн жил болжээ.
Өнгөрсөн 10-р сард BYD компанийн зүгээс Их Британийн Нэгдсэн Вант улс тус компанийн хилийн чанад дахь хамгийн том зах зээл болоод буйг онцолсон билээ.
2025 он гарснаас хойш Их Британид BYD компанийн цахилгаан автомашины борлуулалт өмнөх жилийнхээс 880 хувиар нэмэгджээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/cj9rjwpvmpzo






