
Хагас хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.
2026 оны 01-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар цэлмэг, зөөлөн салхитай. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр -23…-28 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…-3 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. -11…-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. -14…-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. -12…-14 градус хүйтэн байна.






