
Энэ оны эхний өдрөөс эхлэн Болгар улс евро ашигладаг болж, евро ашигладаг 21 дэх улс болов.
Еврог 1999 онд анх ХБНГУ, Франц тэргүүтэй 11 улс ашиглаж эхэлсэн ба түүнээс хойш мөнгөн дэвсгэртээ еврогоор сольсон орнуудын тоо нэмэгдсээр 20-ийг давжээ.
Хамгийн сүүлд 2023 онд Хорват улс еврог мөнгөн дэвсгэртээ болгосон билээ.
Болгар улс өөрийн улсын мөнгөн дэвсгэрт болох левыг еврогоор солих үйл ажиллагаагаа энэ сард багтаан явуулах аж.
Тус улсын ДНБ нь Европын холбооны гишүүн орнуудынхаас хамгийн бага бөгөөд болгарчууд евро ашиглаж эхэлснээр бизнесийн орчин сэргэж, аялал жуулчлал нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.
Европын холбооны зөвлөлийн Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Болгар улс еврод шилжсэн нь Европын эв нэгдлийг бэхжүүлж, эдийн засгийг илүү уян хатан, өрсөлдөх өндөр чадвартай болгож буй зөв зүйтэй алхам хэмээн тодорхойлжээ.
Европын гишүүн орнуудаас өнөөдрийн байдлаар Швед, Чех, Дани, Унгар, Польш, Румын зэрэг 6 улс өөрийн улсын валютаа ашигласаар байгаа аж.
Эх сурвалж: NHK World






