
ХБНГУ-ын Норд Райн-Вестфалия мужийн Гельзенкирхен хотод байрлах Шпаркассе хадгаламжийн банкны сейфт дээрэмчид том өрмөөр хана цоолон нэвтэрч, 30 сая еврогийн үнэд хүрэх бэлэн мөнгө, үнэт эдлэлүүдийг хулгайлжээ.
Гельзенкирхен хотын цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгч тус дээрмийг Холливүүдийн “Ocean’s Eleven” уран сайхны кинотой зүйрлэж, дээрмийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн байсныг онцолжээ.

Дээрэмчид сейф дэх харилцагчдын бэлэн мөнгө, үнэт зүйлс, бичиг баримтаа хадгалдаг 3000 гаруй хадгаламжийн хайрцгийг хүчээр нээж, бэлэн мөнгө, алт, үнэт эдлэлүүдийг хулгайлжээ.
Банкны аюулгүй байдлын дохио даваа гарагийн өглөө дуугарсан ба өнөөдрийн байдлаар дээрэм хийсэн этгээдүүд баригдаагүй байгаа аж. Мөрдөгчид дээрэмчдийг банктай залгаа автомашины зогсоолоор дамжин зугтсан гэж сэжиглэж байгаа ба гэрчүүд өнгөрсөн бямбаас ням гарагт шилжих шөнө тус автомашины зогсоолын шатаар том том цүнх барьсан хүмүүс бууж байхыг харсан тухайгаа мэдүүлжээ.
Цагдаа нар хяналтын камерын бичлэгээс даваа гарагийн өглөө тус автомашины зогсоолоос хар өнгийг Audi RS6 машин гарч явсныг олж тогтоогоод байгаа аж.
Эх сурвалж: bbc.com






