Чингис хааны тагнуулын түүхийг сэргээсэн бүтээл ерөнхийлөгчийн цом хүртэв

Та бидний амьдрал олон тоон дунд эргэлдэж, утасны дугаарын тоо, цалин, татвар, үнэ гээд бас л тоон дунд 2025 оныг үдэж байна. Өнгөрч буй 2025 онд эдийн засгийн онцлох тоо үзүүлэлтийг тоймлон хүргэе.
Эдийн засаг сэргэв
- Эдийн засгийн өсөлт 2.6 хувьд хүрч удааширч байсан бол оны эцэс гэхэд 6.1 хувьд хүрч тогтворжихоор байна. Төлбөрийн тэнцэл 742 сая ам.долларын алдагдалтай гарч, валютын нөөц 4.8 тэрбум ам.долларт хүрч буурсан бол энэ оны 10 сарын гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 141 сая долларын ашигтай гарч, валютын нөөц 6 тэрбумд хүрлээ.
Зээлжих зэрэглэл түүхэн дээд хэмжээнд үнэлэгдлээ
- Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Эс энд Пи” агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+, эерэг” байсныг “ВВ-, тогтвортой” болгон 13 жилийн дараах түүхэн дээд хэмжээнд хүргэж сайжрууллаа.
- Мөн “Мүүдиз” агентлаг “В2, тогтвортой” байсныг “В1, тогтвортой” ,
- “Фитч” агентлаг “B+, тогтвортой” түвшинд хэвээр хадгаллаа.
Ирээдүйн өв сангийн хөрөнгө 4,7 их наяд төгрөг болж өслөө
- Ирээдүйн өв сангийн хөрөнгийг эрсдэлгүй, найдвартай удирдаж, анх удаа 144 тэрбум төгрөгийн хүүгийн өгөөжөөр арвижуулж, одоогийн байдлаар Ирээдүйн өв сангийн хуримтлал 4.7 их наяд төгрөгтэй тэнцэж байна.
Зээлийн эрсдэлийн үнэлгээ нэг шатаар ахив
- Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Монгол Улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг нэг шат ахиулж хамгийн өндөр эрсдэлтэй 7/7 түвшнээс 6/7 болгон сайжрууллаа. Ингэснээр манай улсын зээлжих чадвар олон улсад дээшилж, хөрөнгө оруулалт, санхүүжилт татах боломж нэмэгдэж, санхүүжилтийн өртгийг бууруулах ач холбогдолтой.
2026 онд төсвийн зардлыг бууруулан баталлаа
- 2026 оны төсвийн төслийг олон нийтийн саналд үндэслэн боловсруулж, Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5,5 дахин, Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлж, Эрчим хүчний салбарт 3,9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Мөн Багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлж, 2,8 сая төгрөгт эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлж, ахмад настны тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүллээ.
2026 онд 738 төслийг хэрэгжүүлж, 107 мянган ажлын байр шинээр гарна
- Монгол Улсын 2026 төсвийн хөрөнгө оруулалтаар 738 төсөл, арга хэмжээнд 3.3 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээр батлав. Харин гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр нийт 1.6 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэх бөгөөд 98 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Ирэх онд нийт 107 мянган ажлын байр шинээр бий болно.
2025 оны төсвийг 1,9 их наядаар хэмнэв
- Тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, боловсрол эмчилгээ зэрэг чухал зардлыг таналгүйгээр 2025 төсөвт тодотгол хийж, 1,9 их наядыг хэмнэснээр төрийн зардлыг бууруулж, зарцуулалтаа танаж, бүтээмжээ нэмэгдүүллээ.
Татварын ачааллыг 2.7 их наяд төгрөгөөр бууруулна
- Татварын шинэчлэлийг хийхэд олон нийтийн саналд үндэслэн багц хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн шинэчлэлээр татварын өр төлөх хугацааг уян хатан тогтоож, данс хаадаг тогтолцоог халж, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, иргэд, ААН-үүдийн татварын ачааллыг 2.7 их наяд төгрөгөөр бууруулна.
НӨАТ-ыг буцаан олголтыг үе шаттай нэмэгдүүлж эхэллээ
- 2026 оны 10-р сарын 1-нээс иргэдийн 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын 50 хувийг буцаан олгоно.
- 2027 оноос эхлэн 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын 100 хувь, 500 мянган төгрөгөөс 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын 50 хувь, түүнээс давсан хэсгийн НӨАТ-ын 20 хувийг хөнгөлж буцаан олгоно.
Төсвийн хөрөнгө оруулалтын мэдээлэл бүрэн цахимжина
- Сангийн яам нь 2020 оноос эхлэн төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгохоор PMIS системийг хөгжүүлж байна. 2026 жил төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн сан бүхий цахим мэдээллийн системийг их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан иж бүрнээр бүрдүүлнэ.






