
“Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой”-д зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр буюу \2025.12.29\-ний өдөр болж өндөрлөв.
Тус барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс тэргүүтэй 128 бөх зодоглосон бөгөөд 2022 оны “Ерөнхийлөгчийн цом”-ын түрүү бөх Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын харьяат “Таван хан” дэвжээ, Алдар спорт хороо, “Атар трейд” ХХК, “АПУ” ХК-ийн бөх Улсын арслан Б.Орхонбаяр долоо даван түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат “Ховд” бөхийн дэвжээ, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 034-р ангийн бөх М.Баяржавхлан зургаа давж үзүүрлэв.
“Ерөнхийлөгчийн цом”-д хоёр удаа түрүүлсэн бөхөд цомыг үүрд хадгалуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын заан Б.Пүрэвсайхан нарт “Ерөнхийлөгчийн цом” үүрд хадгалагдаж байгаа бол Улсын арслан Б.Орхонбаяр хоёр удаа түрүүлсэн дөрөв дэх бөх болж байна.







