
Монгол Улсын эдийн засагт 1994 оноос хойш уул уурхайн салбарын эзлэх хувь тэлж, уул уурхайн бус салбар, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь агшжээ.
Тухайлбал, уул уурхайн салбарын нийт ДНБ-д эзлэх жин өнгөрсөн 30 жилд 10 хувиас 27 хувь болж өссөн бол хөдөө аж ахуйн салбарын жин 27 хувиас 7 хувь болж буурчээ. Барилга, бүтээгдэхүүний цэвэр татвараас бусад үйлчилгээний салбарын ДНБ-д эзлэх хувь 1994 онд 35 хувийг эзэлдэг байсан бол 2024 онд 44 хувь болж өссөн байна.
Гадаад талаас сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад бодлогын болон бүтцийн өөрчлөлтүүд явагдаж, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэл өөрчлөгдөж байгаа энэ цаг үед дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд тодорхой бус байдал эрчимтэй нэмэгдэж байна. Худалдааны дайны цар хүрээ улам бүр тэлж болзошгүй байгаа нь дэлхийн эдийн засгийн идэвхжилийг хязгаарлах, инфляцыг өдөөх эрсдэлийг нэмэгдүүлсэн.
Улмаар энэ нь манай улсын экспортын орлого буурах, инфляц өсөх, гадаад санхүүжилтийн өртөг, зардал нэмэгдэхэд нөлөөлж болзошгүй байна. Иймд урт хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Монгол Улсад 1990 оноос 2025 оны II дугаар улирал хүртэл нийт 49.65 тэрбум ам.долларын гада адын хөрөнгө оруулалт орж ирснээс 74 хувь нь уул уурхайн олборлолт, 10 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарт хийгдсэн бол бусад салбарууд нийлээд 16 хувийг эзэлж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй, зөвхөн нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч байна.
Уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалттай холбоотойгоор сүүлийн 10 жилийн дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 42 хувийг “Оюутолгой” ХХК дангаар бүрдүүлж байгаа ба 2024 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувь нь уул уурхайн салбарт хамаарч байна.
Аж ахуйн нэгжийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын хэлбэрээр ялгаварласан, үйл ажиллагаа явуулахыг хориглосон, хязгаарласан зохицуулалт болон төрийн үйлчилгээ үзүүлэхэд тавигдах шаардлага, хүсэлтээ шийдвэрлүүлэх хугацаа, төлбөр хураамжийг ялгамжтай тогтоосноос шалтгаалан гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд хараат болон охин компани, компанийн нэгдлийг байгуулж байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодит үр өгөөжийг тодорхойлох, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг тодорхойлоход хүндрэл үүсгэсээр байна.
Мэдрэмтгий эдийн засагтай Монгол Улсын хувьд тогтвортой, өрсөлдөх чадвартай, ил тод эдийн засгийн тогтолцоонд шилжиж, зах зээлд суурилсан урт хугацааны өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтын орчин, итгэлцлийг нэмэгдүүлнэ;
4/ Зах зээлийн өрсөлдөөн, хувийн хэвшлийн санаачилгыг дэмжиж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ;
5/ Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртал, албан тушаалтны үйл ажиллагаанаас хамааралтай байдлыг багасгана;
6/ Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчийн хууль ёсны баталгааг хангах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, түүнийг дагаж Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын төсөвт ачаалал үүсгэхгүй болно гэдгийг хууль санаачлагчид онцолж байна.






